Нийгэм мэдээ

Хувийн СӨХ-нууд орон сууц хуучирч, асуудал үүсэхээр шилжүүлдэг

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны  ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.

Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод уджээ.

Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг.

Тэрчлэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна.

Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болжээ.

Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагджээ.

Эдгээр асуудлыг Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өчигдрийн /2023.07.26/ хурлаар хэлэлцсэн юм. Цаашид орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудтай уялдаа холбоог бий болгох, тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн 1
иргэн 1

За даа бас л ерөнхийлэх хандлагатай бна даа. Үнэндээ барилгыг шинэ дээр нь СӨХ гээд олон хүн орж ажилладаг дүр зураг харагддаг. Оршин суугчдын СӨХ-д хураалгасан мөнгийг хувааж идчихээд хийж гийгүүлсэн ажил багатай, өнөө гаднах гэрэлтүүлэг, лифтны үйлчилгээ, хогийн цэг, цэвэрлэгээ, хаалганы бариулаас эхлээд асуудал үүсдэг. 3-5 жил ажилласан нэр зүүгээд алга болцгоодог. Юун оршин суугчдын санал хүсэлтийг авах манатай. Иймээс орон сууцны конторуудын зүгээс тавих хяналтыг сайжруулмаар бна.

Холбоотой мэдээ

Back to top button