Газрын даргынхаа олгосон зөвшөөрлийг жилийн дараа ТНБД нь түдгэлзүүллээ

Олон нийтэд "Авлига хороолол" нэрээр танигдсан "Aqua Garden" хорооллыг "Эм Энд Жи Констранкшн" ХХК барьж буй. Тус компанийн барилга барих зөвшөөрлийг өнөөдөр БХБЯ түр хугацаагаар түдгэлзүүлсэн.
Тэгвэл, "Эм Энд Жи Констранкшн" ХХК-д 2022 онд ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга барилгын ажлын зөвшөөрөл өгсөн байдаг.
Уг нь Нийслэлийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхээр "Эм Энд Жи Констракшн" унаж, газраа алдсан байсан. Гэвч давж залдах шатны шүүхэд ялснаар газрын гэрчилгээтэйгээ үлдсэн түүхтэй.
Харин 2022 онд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга ийн барилга барих зөвшөөрөл олгочихсон нь анхаарал татдаг. Хуучин хуулиар 16-аас дээш давхрын барилгын зөвшөөрлийг БХБЯ-наас өгдөг байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийслэл олгодог болоод буй.
Анхны зөвшөөрлийг БХБЯ-наас өгсөн гэдэг утгаараа ийн яам эргээд зөвшөөрлөө түдгэлзүүлжээ. Энэ шийдвэрийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албажуулсан байна. Өөрөөр хэлбэл газрын даргынхаа өгсөн зөвшөөрлийг ТНБД нь жилийн дараа түдгэлзүүлж буй хэрэг юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн буруу биш. Түшмэлийн буруу. Түшмэлийг АТГ-д өгөх ёстой.
Төр өөрөө зөвшөөрлөө өгөөд буцаагаад больж байгаан бол төрийн л буруу. Нөхөн төлбөрөө өгөөд л барилгыг нь буулгаж дээ
Авсан авилгаас бас төрд хураалгана уу
hotoo suiruulj bgaad n nuhun tulbur uguh uu? ali esvel zuvshuurul ugsun erhem darga huviasaa nuhun tulbur hiih uu? tegvel hotiig dalaijuulj bn geed usan zamiinhaa neeltiig hiij hotiin darga, zamiin said naraar tuuz haichiluulah uu?
zamiin medleggui zamiin said durtai l haichilj uguh bhdaa !
Одоо бүр болих хэрэгтэй. Ийм бусармаг дураараа ажилласан этгээдүүд өөрснөө буруутай
Яамныхан гэж хэдэн бүтэлгүй хүмүүс байдаг юм биш үү ашигт малтмалын газар дандаа зөвшөөрөл өгнө шүү дээд шүүхийн тог оол гарсан байхад хүртэл өгнө
Барьчихсан хойно төр нурааж чадахгүй гэж байгаа. Энд байр авах гэж байгаа иргэд л хэцүүднэ дээ. Урсгал голд тулгаж манайхны барьсан байр бат бөх гэж хэн баталгаа өгөх юм вэ? Суурь суухаас эхлээд олон асуудал гарахыг үгүйсгэх боломгүй. ИРГЭД Л авлигачдаас болж хохирно доо.
Хахууль
Одоо яахав дээ. Шүүх нь авилага авч барилага барьж болохгүй газарыг нь үлдээгээд байхаар байгаль эх өөрөө арга хэмжээ авчдээ
Ийм том асуудал дээр буруутан олдохоо больдог бие бие рүүгээ чихээд авилгаа олон хүнд өгчдээ энэ нэрэндээ таарсан хороолол одоо захиалагч иргэд хохирно зар суртчилгаа хийсэн телевизүүд ч бас хариуцлага хүлээх ёстойшдээ