УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллага руу долдугаар сарын 21-нд шилжүүлсэн тухай АТГ-аас мэдээллээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн аж.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг:

  • Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр тус тус буруутгаж байсан билээ.
  • Тэгвэл худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл анги нэмэгдсэн гэжээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг:

  • Удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинada
Зочинada

ene barzgar har dolir hoer ch deelee numurchee

bat
bat

za da mongoliin shuuh gej yu baidag bilee dee.heden shuuhchid avdag yum aa avaad muuhan hoshin shog shig jujeg taviad l zamharaad l duusah biz ee.

Иргэн
Иргэн

8 ишигний хэргийг нүүрсний хулгайтай харьцуулаад талцаад байна. Эцсийн эцэст хулгай л бол хулгай. 8 ишигний хулгайч эрх мэдэлгүй хамгаалах хүнгүй учир заригийн Өнөрөөд хандав. Учруулсан хохирол нь 8 ишиг, хохирогч нь жирийн иргэн учир нотлох баримтаар цагаан цаасан дээр хараар бичигдсэн хуулийн дагуу шүүх шийдвэрлэв. Нүүрсний хулгайч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг 2 албан тушаал, эрх мэдлээр далайлгасан хулгайчид. Нам нь хамгаална, шүүхээр хамгаалуулна. Хохирогч нь Монгол улс, монголын ард түмэн, араас нь хохирогч 3 сая иргэн хаашаа явж хэнд хандах нь боломжгүй үлгэр л гэсэн үг. Нүүрсний хулгайн хохирлын хэмжээ нь хэдэн тэрбум, бараг тогтоох ч боломжгүй. Нүүрсний хулгайг илрүүлээд байгаа биш улс төрчдийн бие биенээ намнаж байгаа хэрэг. 8 ишигний хэрэг шүүсэн шүүгчээр нүүрсний хэргийг шүүлгэвэл шүүгч нь өөрөө хэрэгтэн болчих болов уу ккк. 8 ишигний хэрэг дээр Өнөрөөгийн буруу, ёстой л мэдлэг чадвар нь дутаж байна.

Зочин
Зочин

Ийм арчаагүй өлөн хулгайчдыг

Нямсүрэн
Нямсүрэн

За тэгвэл Амарбаясгалан гуай баларчээ. Аюур, Ганхуяг нүүрсний гал хамууд. Энэ 2 нь юу гэж дуугай байхын

Зочин
Зочин

Худлаа худлаа. Нотлогдохгүй гээд гаргачихна

ЗОЧИН
ЗОЧИН

За мэдэхгүйдээ АЮУРСАЙХАН Ч ХАР ЗАЛУУГИЙН ШУДРАГА ГЭЖ ЖИГТЭЙХЭН АМЬТАН БАЙСЫНДАА ИЙМ ХЭРЭГ Ч ХИЙХГҮЙ Л ХҮНДЭЭ.АЮУРСАЙХАН НӨХӨР УГААСАА ӨӨРӨӨ ИЙМ БУСАРМАГ ЗҮЙЛД ХАР БАГИЙН ДУРГҮЙ ХҮН ШҮҮДЭЭ ЭНЭ НЭГ Л БИШЭЭ АЮУРСАЙХАНД ДУРГҮЙ ӨШТЭЙ НӨХДҮҮД ХОРЛОЖ МАТСАН БАЙХАА ТҮҮНЭЭС АЮУРСАЙХАН ТИЙМ Ч МУУ ХҮН БИШ,ТИЙМ Ч ХУЛГАЙЧ ХУУРАМЧ ХҮН БИШШҮҮ

БарзгархарДолир2
БарзгархарДолир2

Яг яллаж харагдаач.

БарзгархарДолир2
БарзгархарДолир2

Чаана биз. Чаддаг юм бол ял өгчөөрэй.

Холбоотой мэдээ

Back to top button