ДЭЛХИЙ

ОХУ Украины Даное боомтод агаарын цохилт өгснөөр улаан буудайн үнэ нэмэгдэв

ОХУ лхагва гарагт (2023.08.02) Украины хуурай газрын гол боомтуудыг нэг болох Измаил хотын Даное боомтод агаарын цохилт өгчээ. Үүний улмаас дэлхий даяар улаан буудайн үнэ нэмэгдсэн байна.

Тус боомт нь НАТО-гийн гишүүн Румыны хилтэй ойролцоо оршдог. ОХУ өнгөрсөн сарын дундуур Украиныг Хар тэнгисээр дамжуулан улаан буудай экспортлохыг хориглосон. Түүнээс хойш Украин Даное боомтыг улаан буудай экспортлох гол зам болгон ашиглаж байсан ч ОХУ ийнхүү бөмбөгдөж орхив. Украины Ерөнхий сайдын орлогчАлександр Кубраков Оросын дроны халдлагаас болж Африкийн орнууд, БНХАУ, Израил руу гаргахаар бэлдсэн 40 мянган тонн үр тариа шатсан гэжээ.

ОХУ-ын төрийн өмчит РИА агентлаг тус боомт болон үр тариа хадгалах байранд гадаадын хөлсний цэргүүд, цэргийн техник хэрэгсэл хадгалж байсан тул агаарын цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Украин бол дэлхийн хамгийн том үр тариа экспортлогчдын нэг. ОХУ өнгөрсөн хоёр долоо хоногийн турш тус улсын хөдөө аж ахуй, боомтын дэд бүтцэд агаарын цохилт өгч, үүнээс болж үр тарианы үн дэлхий даяар өсөөд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Putin bish Zelenskiig gol burun bagaa (ebri)gees bolj khurkhii ard tumen khelmegdekh yum,Ukran sergen bosgokhod dor khayj 50 jil kheregtee??????

Зочин
Зочин

Хувхай фашист Путлер хүн төрөлхтөнд мөн ч ихээхэн гай тарьж бна даа, эрлэг энэ амьд хүүрийг тоож авдаг гүй юм байхдаа !

Холбоотой мэдээ

Back to top button