Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эхнэрээсээ салахаар болжээ

Канад улсын Ерөнхий Сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи нар 18 жил гэр бүл байсны эцэст салахаар болсон байна. Тэд 2005 онд Монтреал хотод хуримлаж, гурван хүүхэдтэй болоод байсан юм.
Трюдогийн тамгын газраас мэдэгдэл хийхдээ, хосууд салах гэрээнд гарын үсэг зурсан ч "олон нийтийн зарим үйл ажиллагаанд хамт оролцоно" гэсэн байна.
Тус мэдэгдэлд “Тэд салах шийдвэртэй холбоо бүхий хууль, эрх зүй болон ёс зүйн алхмуудыг хийсэн бөгөөд, цаашид ч хэрэгтэй гэсэн алхмуудыг хийх болно” гэжээ.
Тэд хамтдаа өнгөрсөн гурвадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг хүлээн авч уулзан, тавдугаар сард болсон III Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцсон байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хамт үзэгдэх нь багассаар ирсэн аж.
Өмнө нь түүний аав Пьер Эллиот Трюдо Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа ээж Маргарет Трюдогоос нь салж байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.