Нийгэм мэдээ

Унахдаа увайгүй үйлдэл гаргасан дөрвөн бөхийг зөрчлийн хуулиар шалгаж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглохдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.

Тэднийг зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа гэв.

Тодруулбал, наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр,

Дөрвийн даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед нь халдсан гэх үйлдлээр,

Гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унаж, тахимаа өгөх үеэрээ харцагыг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгаж буй.

Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Д.Хүдэрбулгад өвдөг шороодсоныхоо дараа газар цохиж боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Ёстой зөв. эрхийг нь хасах хэрэгтэй, Ард түмний нүдэн дээр байдаг, хайр хүндэтгэл хүлээдэг хүмүүс ийм үйлдэл хийхгүй байх хэрэгтэй, Агсам тавихаа өөр газар л хийдэг юм байгаа биз. Зүлэг ногоон дэвжээ бол бөхчүүдийн хувьд бурханы суудал лугаа хүндэтгэлийн орчин.

Зочин
Зочин

Өнөөгийн монгол бөхчүүд ямарч ёс зүйгүй болцгоосон. Энэ нь мөнгө хөрөнгөтэй холбоотой. Тийм учраас 1-рт бөхчүүдийн бай шагналыг эрс багсгах хэрэгтэй. 2-рт ёс зүйн зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 2 жилээс доошгй хугацаагаар хасах хэрэгтэй.

Зочин
Зочин

Эр бяраар сайхан барилдах юмсан

Зочин
Зочин

Ёс зүй энэ тэр ч бага хэрэг байх аа, удахгүй алалцаад эхлэх биз, хэт их шуналаас сайн юм гарахгүй нь ойлгомжтой, энэ хэрээс хэтэрсэн бай шагналыг жаахан журамламаар

Зочин
Зочин

Бай шагнал нь өндөр болохоор уначихаад сэтгэл хөдлөлөө янз бүрээр гаргадаг болжээ. Уначихсан байхад нь биеийнхээ бүх жингээр нэдрээд хэвшчихсэн том цолтой бөхчүүдийн үйлдэл их муухай, монгол бөхийн соёлыг гутааж байна. Дахиж барилдахдаа уг бөхийн зүрхийг үхүүлэхгэдэг арга гэсэн. Хариуцлага тооцох ёстой шүү.

Зочин
Зочин

Энэ байцаагч нь авгайгаа БАНДААШАА тайлахгүй гэсэн бол шалгахнээ ха2 эргүү ацнууд ямарч хүн дургүйцлээ ямарч хэлбэрээр илэрхийлнэ. Зурагны өнцөг гэж юмийг ойлгохгүй бол тарган бүдүүн балиар авгайгаасаа асуу

Зочин
Зочин

Наад Батсуурь чинь дандаа хэл ам таталдаг жудаггүй хог . Барилдах эрхийг нь 4 - 7 жилээр хас.

Зочин
Зочин

Ix medreldex yum aa! Sport aranshin gargadag r

Зочин
Зочин
Reply to  Зочин

Temtsel baidag gazar setgel zui bie byaldar ugeer dairax zanal xiix baidag l zuil. Yvniig daaj chadaxgui er em ni medegdexgui ni novsh nar ix boljee. Amlax gedeg ug chini nariindaa ailgax gesen ug shvv

Болд
Болд

Үндэсны бөх ,бөх биш болсон байна ! Арай ийм байгаагүй юмсан!

Бал
Бал

Муу паразитуудыг яаамаар ч юм бэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button