Нийгэм мэдээ

"Ардын хүү" О.Пүрэв агсны эхнэр, хүүхдэд нэг өрөө байр авч өгөх хандив эхлүүлжээ

Холимог тулаанч, "Ардын хүү" хэмээх О.Пүрэв наймдугаар сарын 01-ний өдөр өөд болсон билээ.

Мэргэжлийн холимог тулааны оргил болохын төлөө сэтгэл шулуудсан тэрээр MGL-1 FC холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One Championship 8 ялалт байгуулсан.

Мэргэжил, хүсэл сонирхол нэгтэй нөхөд нь түүний тухай "Дэлхийн аварга болохыг мөрөөдөж байсан дүү минь. Дараагийн мөрөөдөл нь бүх л аав нар өрх гэрийн тэргүүн хүний чин хүсэл 2 хүүхдээ, эхнэрээ байр орон сууцанд оруулах байсан бизээ. Ямар их хүсэж тэмүүлж, хичээн зүтгэсэн бол. Пүрэвээ маань өөрөө тулалдаж өөрийн гараар тэрийг олж авах байсан. Одоо даанч боломжгүй болчихлоо. Одоо харин бүгдээрээ Пүрэвээг хүндэлдэг хайрладаг байсан бид бүгд эхнэр, 2 хүүхдээ баярлуулах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг нь 1 өрөө байр болгоод биелүүлж өгцгөөе" хэмээн уриалжээ.

Тулаанч залуу зах дээр бараа зарж, онлайн шоп ажиллуулж, амьдралаа өөд татах, эхнэр хүүхдээ байранд оруулахаар зүтгэж явжээ. Залуусын санаачилсан сайн үйлсийн аян амжилттай эхэлж, өнөө өглөөний /2023.08.03/ байдлаар 10 сая төгрөг цуглажээ.

Хандивын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Dancing dugaar xed bol. Delegrengui medeelel heregtei bn.

Зочин
Зочин

Яагаад нас барсан түүхийг нь бичихгүй бол бүрхэгээр мөнгө цуглахгүй.

ЗочинХөхчир
ЗочинХөхчир

Ёстой энэ чинь л найз нөхөд холбоо хамтран ажиллагчид, таньдаг мэддэг. Мэддэггүй гээд бүгд нэгэндээ дэм өгч л байж бид нэг ч иргэнээ яг ийм хэцүү үед нь гараа сургачихсан явсан суусан ажлууд нь аандаа бүтэж явах нигууртай. ( энэ бол ингэж хариу нь ирдэг) гэдгийг хэлэх гэсэн санаа юм шүү!

Холбоотой мэдээ

Back to top button