УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Орон нутгийн "Тавантолгой" ХК ногдол ашиг тараана

“Тавантолгой" ХК буюу орон нутгийн жижиг "Тавантолгой"-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан.

Тэгвэл ТУЗ-ийн 2023 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоолоор 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар тогтоосон нэгж хувьцаанд ногдох ашиг 2743.8 төгрөгийг компанийн санхүүгийн аудитын баталгаажсан тайлангаар 5530.8 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.

Энэхүү нэмэгдүүлэн тогтоосон мөнгөн дүнгийн зөрүү болох нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button