ДЭЛХИЙ
Ханун хар шуурганы улмаас Японд хоёр хүн нас барлаа

Ханун хар шуурга Японы баруун өмнөд хэсэгт оршдог Окинава, Кагошима мужид хүрчээ.
Үүний улмаас 166,000 айлын тог тасарч, хоёр хүн нас барсан байна. Тус улсын Гал түймэр, гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр шуурганы улмаас 41 хүн гэмтжээ.
Окинава арлын нийслэлд байрладаг, тус муж руу нэвтрэн орох гол гарц болох Наха нисэх онгоцны буудал хоёр өдөр ажиллагаагаа зогсоосон байна. Японы зам тээврийн яам шуурганы улмаас 304 нислэгийг цуцалсан гэж мэдээлсэн юм.
“CNN Weather”-ийн цаг уурын хөтөлбөрөөс харвал Окинавагийн газар нутагт сүүлийн 24 цагийн турш 175-аас 220 мм хүртэл хур тунадас буусан байна. Ханун хар шуурганы хүч суларч байгаа ч аадар бороо үргэлжлэн орж, хүчтэй салхилах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: CNN, The Guardian
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.