ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Орон сууцны үнийн "галзуурал"-д үер нөлөөлөх эрсдэл бий

Энэ намар бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэрхэн байх нь хамгийн ихээр сонирхол татаж буй сегментийн нэг. Тэр дундаа хичээл сургууль эхлэх дөхсөнтэй зэрэгцэж орон сууцны үнэд өөрчлөлт орох эсэх нь олны хүлээлтэд бий. Тэгвэл барилгын салбарын өртөг нэмэгдэж, улмаар орон сууцны үнэ ч өслөө.

Орон сууцны үнэ хоёрдугаар улирлын эцсийн байдлаар жилийн өмнөхөөсөө 18 хувиар өссөн. Улмаар метр квадратын үнэ гэхэд л 3.79 сая төгрөгт хүрээд буй. Зөвхөн шинэ орон сууцны метр квадратын үнэ өсөөгүй юм. Хуучин орон сууцных гэхэд л 10.4 хувиар өссөн байдаг.

Тэгэхээр энэ намар орон сууцны үнэ дахин өсөх эрсдэл бий. Ингэхдээ үер нөлөөлөх магадлал өндөр.

НЭГТ. Үерийн улмаас чанаргүй хийгээд гол дагуу байрласан, үерт автсан хэсэгт байрлах байрнуудыг иргэд сонирхохоо болих магадлалтай. Энэ нь үнийн хөөсрөлийг бий болгох эрсдэлтэй.

ХОЁРТ. Үерт өртөмтгий хэсгийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурах боломжтой.

Хэдийн барилгын өртгийн өсөлт нэмэгдсэн энэ үед орон сууцны үнийн хөөсрөл эрчээ авбал түүнийг дагаад түрээсийн үнэ нэмэгдэх билээ.

Ташрамд дурдахад орон сууцны үнийн барилгын өртөг жилийн өмнөхтэй харьцуулахад 26.7 хувиар өссөн байна. Харин өмнөх улирлаасаа 2.8 хувиар өсөхөд материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингийн зардал өссөн зэрэг нь нөлөөлжээ.

Харин инженерийн барилга байгууламжийн өртөг өмнөх онтой харьцуулахад 20, өмнөх оны эцсээс 5.5 хувь өссөн байна. Эл өсөлтөд авто замын байгууламжийн өртөг хоёр, эрчим хүчнийх 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 11, 2023 09:45

монголд шинэ хуучин барилгын �##�ь �##�ьныхан насжилт муудаж байгааг харуулж байгаа шүү шинэ барилга нь үерт усанд амархан идэгдэх бол хуучин барилгын насжилт шугам хоолой гээд бүгд найдваргүй чанарын мара�##�ийн илэгдэлт орчихсон байгаа шүү хүмүүс ээ

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 11, 2023 09:47

тийм болохоор дураараа амандаа орсон үнэ хэлдэг энэ асуудлыг ш�##�гах хэрэгтэй зохицуул�##�т хийх шаардлагатай гарч байгаа шүү

Зочин
Зочин
8 сар 11, 2023 09:51

70-90 оны шавар тагзнууд үнэтэй бгаад гайхаж бна, бүр нураах гээд яриад баыхад, шун�##�ын тулам Чоыжилсүрэнгийн Хурдын барьсан цементэн ширэнгэ үерт орсон, монголын ард түмэн ядуур�##�д оруулсан шун�##�ын тулам байр орон сууцаа хямд өгөхөд яанаа нүгэл нь нимгэрэх бх даа, чамайг жарг�##� зовлон, баян ядууг тэнцүүлэх өдөр ирнэ дээ, баыг�##�ийн жамаараа шийтгэгдэнэ

Зочин
Зочин
8 сар 11, 2023 10:31

Avaad,tureesleed hereggui.Hashaa hashaandaa saihan amidar.1 bol huduu saihan nuuj amidartsgaa!

bat
bat
8 сар 11, 2023 13:48

ymr leg gadaad heltei setguulch bichee vee kkk SEGMENT

Зочин
Зочин
8 сар 11, 2023 15:55

Түрээс нэмхээр түрээслэгчид хашаа гэр сонгох болохнээ арайл ихээр нэмдэгээ болиосой

Зочин
Зочин
8 сар 12, 2023 14:31

90 хувь чанаргүй болсон барилгууд яагаад ингэж үнэ нь г�##�зуурдаг юм болоо

Иргэн
Иргэн
8 сар 13, 2023 18:04

Барилгын үнэ , барааны үнэ нэмэгдээд бгаа юм биш л дээ. Монгол төгрөг мөнгө маань л ямар ч үнэгүй болоод бгаа юм...инфляци

Зочин
Зочин
8 сар 14, 2023 05:52

Үнэ өссөн барилагууд нурж дуусайсаа . Юун утааны эсрэг юун монгол орны хөгжилийн төлөө . Бурхан шийтгэж бусдыг нь үр удамаараа үүрээсээ үнэ нэмэгчид

Zochin
Zochin
8 сар 15, 2023 16:56

Шинэ байр найдваргүй яваандаа өндөр барилга дулаан усаа ч олигтой шахаж чадахгүй болно. Энэ хэдэн 76 байгаа цагт . Байг�##� дэлхийтэй зөв харьцаагүй цагт хорвоо дэлхий яаж ч болохоор боллоо харуулж байна

Холбоотой мэдээ

Back to top button