Нийгэм мэдээ

Иргэний сэрэмжлүүлэг: "Гар утас авахаар ирээд мөнгөө шилжүүлдэггүй бүлэг этгээд байна"

Иргэн Э манай редакцад хандаж, гар утас хулгайлдаг гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээлэл өгөхийг хүслээ.

Тодруулах юм бол, "Гар утас зарна" гэсэн зарын дагуу тэд ирдэг. Улмаар мөнгөө шилжүүллээ гээд явдаг. Гэвч төлбөр нь хийгддэггүй ба харилцаа, холбоогоо таслан алга болдог дүр зурагтай. Ийм хэлбэрийн гэмт хэргийн золиос болсон иргэд олон байгаа талаар тэр ярилаа.

Учир нь ижил төрлийн гэмт хэргийн үзүүрт адил нэр, царай зүстэй этгээдүүд байсан бөгөөд тэд ардаа улсын дугааргүй Приус-30 маркийн автомашин унаж байгааг анзаарсан байна.

Иргэн Э нөхрийнхөө утсыг ингэж алджээ. Мөн өөр өөр дүүрэгт төдийгүй өөр аймаг, хотуудад ижил гэмт хэргүүд бүртгэгдсээр ирсэн талаар мэдээлэл цуглуулсан аж. Гар утас луйвардаж авах энэ гэмт хэрэгт нэр холбогдож буй нэг этгээд нь л гэхэд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Төв аймагт хулгай хийж байжээ.

Харин цагдаагийн байгууллагад хандахад "Хохирлыг нь барагдуулаарай" гэж хэлээд орхидог, сэжигтнийг шалгадаггүй, сулладаг талаар ярилаа. Одоогоор нэгэн ижил байдлаар гар утсаа алдсан иргэд нэгдэж, гэмт хэргийн цаана буй этгээдүүдийг олж мэдээд байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хариуцлагатай, шуурхай ажиллаж өгөхийг хүсэж буй юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ар талын номергүй машин их байна, Залилан хийх зорилгоор авдаг байх нь

Curenkhuu
Curenkhuu

Цагдаа нар нь залхуураад хаячихна даа .

Зочин
Зочин

tsagdaanar ajilaa hiigeecheee

bat
bat

tsagdaa nartai neg bag baival yanaa.tsagdaa nar barij avahad asuudalgui l baih daa.

Оргилбат
Оргилбат

Миний утасыг луйвардсан хуурамч апп ашигладаг мэддэг хүн л энийг хийнэ

ЗОЧИН
ЗОЧИН

ЦАГДАА НЬ ЛУЙВАРЧИДТАЙ ХАМТАРДАГ ОРЛОГО ХУВААЛЦДАГ ЛУЙВАР!

Холбоотой мэдээ

Back to top button