2023-08-21, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
- Үс засуулвал: Эд, мал арвижна.
- Наран ургах, шингэх: 05.55-19.56
- Барилдлага: Шүтэн барилдлага:
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 8 сарын 21, Сумьяа гараг. Билгийн тооллын 5, Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.