58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийг өөрчилнө

2023-2024 хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.
Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталгаажуулна.
Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. 2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орж, 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Мөн хувийн хэвшлийн 238, улсын сургуулийн 50 автобус сурагчдад үйлчилнэ.
60 сургууль өөрийн гал тогоондоо, 90 сургууль түрээсийн үйлчилгээгээр үдийн цай хөтөлбөрөө хэрэгжүүлэх бол 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгохоор ажиллаж байна.
58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.