Нийгэм мэдээ

MGL-1 FC холбоо: Тулааны урлаг хүчирхийлэгч бэлддэггүй, тэднийг дэмжвэл тэмцээнд оруулахгүй

Холимог тулаанч Ө.Баярмандах /Жалам хар/, Г.Чинзориг нар нь согтууруулах ундаа, тамхи хэрэглэж, хараалын үгээр бие биенээ хэлж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн. Үүний дараа Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргалаа. Тодруулбал,

"Жалам хар, Г.Чинзориг хоёрын хувьд MGL-1 FC холбооны 2017 онд хийсэн Мастер тулаанч реалети шоунд орж тулалдаж байсан нь үнэн болно. Бие хамгаалах урлагийн ямар нэг нь төрлөөр хичээллэж байгаагүй нь ёс суртахууны дэг журмыг ойлгоогүй өөрсдийгөө цахим ертөнцөд нэрд гаргахын хүслэнд автагдсан залуус гэж харагдлаа.

Хоёр залуугийн Олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглан лайв хийсэн үг үйлдэл нь тулааны урлагийг шимтэн сонирхож байгаа хүүхэд залууст маш буруу үлгэр дуурайлал болж харагдсанд нь туйлийн их харамсаж байна. Хүүхэд залуус тус лайвыг үзэн дуурайж архи тамхи хэрэглэх, элдэв хараал хэлэх нь харилцааны хэвийн зүйл юм байна гэж ойлгогдохоор харагдуулж байгаа нь тулааны урлаг сонирхогч тулаанчдын нэр хүндийг унагасан үйлдэл боллоо.

Бүх төрлийн тулааны урлаг нь ямар ч хүчирхийлэгч бэлддэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тулааны урлагийн бусад Холбоод болон багш нар энэ хоёр ёс зүйгүй аашлагчдыг тэмцээндээ оруулах, тэдний зохион байгуулж буй тулааны тэмцээнд тамирчдаа оролцуулахгүй байхыг уриалж байна.

Зохион байгуулж буй тэмцээнийг нь дэмжиж оролцсон тамирчдыг MGL-1 Championship Холбооны тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна."

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жа хар тамирчин биш бха.дорхоноо өшиглүүлээд үхэнгэ алдсан бз дэ

Ганаа
Ганаа

Зөв шийдвэр гэж бодож байна

ЗОЧИН
ЗОЧИН

УЛААНХҮҮГИЙН САГАСАН БАНДИ ХАТГАЖ ХОШГОРУУЛААД АРД НЬ ҮЛДЧИХСЭН !!!

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Khen hen ni hereggui huuhduud bna le snu.Tamircnin hun bol setgel zui ,es surtahuuntai undur medremjtei songoson sportdoo unencn bhiig ahmaduudaasaa bagsn naraasaa suraltsdag blaa.Odoonii zarim neg zaluus gants neg ylsaniigaa ih ymand bodoj bue e tooj bgaa ni uhamsar doroin sninj.Iim humuusees erthen salsan ni deer bhaa zuv sniidel bna.

Холбоотой мэдээ

Back to top button