Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан БНХАУ-ыг муу ёрын гүрэн болоход ойрхон байна гэжээ

Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед тус улсын Дэд ерөнхийлөгчөөр ажилласан Майк Пенс даваа гарагт /2023.09.18/ Вашингтон хотноо үг хэлсэн байна.

Тэрбээр Консерватив Хадсон Институт дээр үг хэлэхдээ “БНХАУ бол 21-р зуунд АНУ-д тулгарч буй хамгийн том стратеги, эдийн засгийн аюул юм” гэжээ. Пенс нэмж хэлэхдээ “Хятад хараахан муу ёрын эзэнт гүрэн болоогүй байж магадгүй. Гэхдээ тийм болохоор шаргуу ажиллаж байна” хэмээсэн юм.

Мөн Пенс Тайваньд нийлүүлэх зэвсгээ нэмэгдүүлж, БНХАУ-ын томоохон үйлдвэрүүдтэй АНУ эдийн засгийн харилцаагаа таслахыг уриалсан байна. Тэрбээр үг хэлэх үедээ оюуны өмчийн асуудлыг хөндөж, АНУ-ын технологийн компаниудад ажиллаж буй Хятад иргэдэд хязгаарлалт тавьж, ТикТокыг АНУ-д хориглох талаар ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болно. Пенс тус сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөх сонирхолтой байгаа юм. Тэрбээр Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр өөртэй нь зарим гишүүдээ “Хэрвээ зарим Бүгд Найрамдах намын гишүүд Украинд үзүүлж буй дэмжлэгийг зогсоож чадвал юу болох вэ. Тэгвэл Хятадуудад Тайванийг хүчээр эзлэн түрэмгийлж болно гэсэн асар том мессеж өгөхөөр өөр зүйл болохгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 19, 2023 12:14

Үнэн л хэлж

Зочих
Зочих
9 сар 20, 2023 10:00

Муу ёрын гүрэн гэж АНУ мөн биз. Хятад тэр замаар орж магадгүй гэсэн үг үү. Ортой л байх.

Холбоотой мэдээ

Back to top button