НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөө шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар их хэмжээний цас орно

Өнөө шөнийн цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

  • Өнөө шөнө /2023.11.04/ Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар ахиухан хэмжээний цас орно
  • Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун хэсэг, Дундговь, Говьсүмбэрийн нутгаар цасан шуурга
  • Маргааш өдөр Дорноговийн зүүн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Харин Улаанбаатар хот орчмоор Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button