"Жилд хэдэн цэрэг татахыг Засгийн газар шийдэж, тоог нууцaлдаг"
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу нас барсан хэрэг гарсан. Энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаж, тодорхой шүүмжлэлүүдийг ч дагуулав. Үүнтэй холбоотойгоор өчигдөр тус ангид алба хааж буй цэргүүдийг найман төрлийн шинжилгээнд хамруулсан. Мөн тэдний ар гэрийнхэн цаашид тус ангид хүүхдээ үргэлжлүүлэн алба хаалгахгүй зэрэг санал, гомдлоо ч илэрхийлээд буй. Нас барсан цэргийн аав хэлэхдээ "Хүүг минь үсийг нь хүчээр хусаж, цэрэгт татсан. Төгсөх курсийн оюутан тул төгсөөд цэрэгт явна гэж байсан" зэрэг асуудлуудыг хэлж байв.
Бид үүнтэй холбоотойгоор холбогдох албаны хүнээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, "Жил бүр хэдэн цэрэг татах вэ гэдэг тоог Засгийн газраас тогтоож өгдөг. Энэ тоо нууцад хамаарна. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн тодорхой шалтгаантай өөрөөр хэлбэл 100 хувь эрүүл биш хүнийг цэргийн албанд татах, тэнцүүлэх ямар ч боломжгүй. Тодруулбал, цэрэг татлагын үеэр дүүрэгт есөн төрлийн шинжилгээ авдаг. Энд тэнцсэн бол тухайн залуусыг цэргийн ангид хуваарилахын өмнө Цэргийн төв эмнэлгийн эмч нар дахин шинжилгээнд хамруулаад эрүүл мэндийн ямар нэг асуудалгүй бол цэрэгт татдаг" гэдгийг онцолсон юм.
Үүнээс гадна олон нийтийн шүүмжилж буй асуудал бол их сургуульд сурч байсан оюутныг цэргийн албанд татлаа гэх асуудал. Тэгвэл 2016 оноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Хугацаат цэргийн албанд татах хэсэгт өөрчлөлт орж 18-25 нас хүрсэн, эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол хэнийг ч цэргийн албанд татдаг байхаар өөрчилжээ. Тодруулбал, дээр заасан насны залуус эрүүл мэндийн ямар нэг шалтгаангүй бол оюутан, эсвэл ажилладаг эсэхээс үл хамааран цэргийн албанд татах хууль үйлчилнэ гэсэн үг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэрэг татах гэдэг нь хуаранд аваачиж тамлахыг хэлээд бгаач юм шиг хүүгээ цэрэгт явуулахгүй гэвэл олон эмч цэргийн хувцастай хүнтэй танил бол