Нийгэм мэдээ

Д.Манлайбаатар: Цахим тоглоомын хэрэгт холбогдсон алба хаагчдын нэг нь авилга авсан байж болзошгүй

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газраас кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим мөрийтэй тоглоомтой хэрхэн тэмцэж байгаа тухай мэдээлэл өгөв.

Мэдээлэлэд, 2020 оноос хойш цахим орчинд 227 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 204 хэрэг шалгагдаж байна. Монголд үүнээс гадна цахим мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, амьдралаараа хохирч буй иргэд махс олон байна. Өөрөөр хэлбэл цахим мөрийтэй тоглоомд та ялах ямар ч боломжгүй. Уг тоглоомын цаана хүн хяналт тавьж байдаг эсвэл хиймэл оюун ухаан ажиллаж байгаа. Иймд цахим тоглоомд ялах ямар ч боломжгүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй байна гэдгийг онцлов.

Харин тус газрын хоёр алба хаагч цахим мөрийтэй тоглоомын буюу авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээллийн дагуу тайлбар хийлээ.

Тодруулбал, Дотоод хяналт аюулгүй байдлын албыг хариуцан ажилладаг Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар,

"Манай Т гэгч алба хаагчийг цахим тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой хэмээн мэдээлсэн. Бид үүнийг нягтлаад хуулийн хүрээнд мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж байна. Тухайн алба хаагч одоогоор үүргээ гүйцэтгэж байгаа. Учир нь түүнийг буруутай хэмээн тогтоогоогүй байгаа.

Мөн манайд ажиллаж байгаад гарсан Б гэгчийг тус агуулгаар буруутай хэмээн үзсэн. Түүний хувьд цахим тоглоомд оролцсон, түүнээс ашиг хүртсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 10 сард мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлсэн" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинadaasd
Зочинadaasd

cagdaa nar bie bie haaccailaal ungurnu doo ed nar

Бямбажаргал
Бямбажаргал

Нуугаад хаагаад уснаас хуурай гаргаадл ирнэ дээ та нар.

Бат
Бат

За да энэ ла лрууд өөрсдийгөө шалган гэж юу байхав дэ.

Холбоотой мэдээ

Back to top button