Нийгмийн эмзэг сэдвээр хооллож, хандалт авдаг залууст чанга "гар" хэрэгтэй

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэгийг нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Улмаар иргэн Э нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн болох нь тогтоогджээ.
Энэ нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн байна. Иймд тухайн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.
Энэ мэт кэйс Монголд маш олон болсон. Хувийн болон албан байгууллагын хуудас, хаягийг хөгжүүлэх зорилгоор ийн нийгмийн эмзэг сэдвээр хоол хийдэг, массыг буруу тийш шууруулж хандалт авдаг увайгүй үйлдэл нийтлэг байна.
Тухайн үйл явдал хэд хоног цахим сүлжээнд нийтийн анхаарлыг татаж, талцал үүсгээд намждаг ч тэдний хөндсөн агуулга зарим иргэдийн туулж байгаа жинхэнэ амьдрал байдаг тул тэдний сэтгэлзүйд хүндээр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгэй. Нийгэм угаас хар бараан руу тэмүүлж байна, ийм л зүйлийг үздэг болсон цаг үе гэж мэдрэхээсээ урьтаад сайн сайхан, болж бүтэх зүйлсийг санаачилбал тэдгээрээр хандалт авах ч бүрэн боломжтой. Иймд нийгмийн эмзэг сэдвийг улам дэвэргэж, цахим хандалтын төлөө сүнсээ худалдахад ч бэлэн эдгээр хэсэг залуус тархиа өөрөөр цэнэглэж, буурьтай суурьтай хөдөлдөг бол сайн сан. Тиймээс энэ мэт жолоодлогогүй сэтгэж буй залууст нийгмийн өмнө үүрэх ухамсар бий гэдгийг нь сануулах чангахан "гар" хэрэгтэй байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИНФЛҮҮНЗЕРИЙН ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ, МУУ ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛВЭЛ АККАУНТЫГ НЬ УСТГАЖ ТОМ ТОРГОДОГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ОСОРЖАМАА НОВШИЙН АККЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ҮЗДЭГ ЭРГҮҮНҮҮД НЬ БҮР АДИЛХАН БОЛООД ДУУСЛАА
Тиимээ ниигмиин дундах эмзэг сэдвээр тоглолт хиидэг тэнэгүүдэд хатуу хуулиар шиитгэх хэрэгтэй иимэрхүү эргүү юм хиидэг их дэлгэрч магадгүй бас 12 настай охины үхлээр кино хиисэн гээд бараг л холевууд хиичихсэн юм шиг тэнэгтсэн нөхдииг шиитгэ
Тэр эмгэнэлт явдлаар кино хийсэн тэнэгүүдийг зодъёо цөмөөрөө.Монголд битгий ирээрэй та нар.
ЧӨТГӨРИЙН ЗУЛБАСГА БАЯРБААТАР ГЭГЧИЙГ ХАЙЖ ОЛООД ШОРОНД ХАТАА
Ёс зүйгүй балай банзалууд
Хөөе би дээрэлхэлт хүчирхиилэлииг үзэж чаддагүй монгол хүн шүү элдэв тэнэг юм сэдэж байж алуулваа би өмөөрч хамгаалалт хиигээд алчихаж магадгүй шүү хохь чинь болно шүү
Xoolnii xordlogo xvvxdiin bied asar xortoi, vldets ixtei, amind ayultai shvv de. Vr dagavar alsad gardag. Ene asuudliig yagaad shalgaagvi shiideegvi baidag yum bol?
Duraaraa shaahiinmaaa video higed shorond orhuu erguu ym be?
Арга хэмжээ тооц маллнууд
Арга хэмжээ тооцрх хэрэгтэй Хүмүүсийн стрёсс багадаагүй малнууд вээ муухай аймаар царай гаргачаад
Энэ сэдвүүдийг гаргаж ирж тавьснаар нийгэмд бугшиж байгаа муу юмнуудаас хүмүүсийг сэргийлэх боломжтой энэ эсэргүүцээд бөхс долоосон тролууд зайл та нар юмнууд далдарвал нийгэм цэвэршинэ
Цэрэг тусгайгынхан өөрсдөө хүн зодоод, тэрийг нь бичлэг хийсэн хүнийн зодсон гэсэн. Тэр бичлэг нь гараад ирээсэй.
Цэрэг тусгайгынхан өөрсдөө хүн зодоод тэрийг нь бичлэг хийсэн хүнийг хамтад нь зодсон гэсэн. Тэр бичлэг нь гараад ирээсэй. Цагдаагаас ичихгүй 100к торгууль бичихыг нь харах юмсан
Худал юм сэвдэг заригийн Өнөрөөг хорь!.
Бичлэг хийх нь зөвшдээ. Харин ямар бичлэг гэдгээс шалтгаалж хариуцлага тооцох хэрэгтэй баримт байхгүйгээс болж хүн хохирох асуудал далд гарсаар л байнашдээ.