Нийгмийн

ФОТО: ЦЕГ, АТГ, УЕПГ зэрэг төрийн байгууллагуудын унаагаар хүүхдээ сургуульд нь хүргэж байна

Өнөөдөр /2019.11.11/ өглөө Цагдаагийн ерөнхий газар, Төрийн албаны зөвлөл хамтран төрийн байгууллагын унааг хувьдаа ашиглан, хүүхдээ зөөж буй эсэхэд хяналт шалгалт хийхээр хэд хэдэн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиглалт хийсэн байна. Ингэхэд, төрийн байгууллагуудын хэд хэдэн машин хүүхэд хүргэхээр ирсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газар, Эрдэнэс таван толгой ХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын автомашинаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байгаа зөрчлүүд илэрсэн байна.

ХУУЛИЙН ЗААЛТ:

Төрийн албаны тухай хууль, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүгрэм”-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

Төрийн байгууллагын автомашиныг албаны бус хувийн зорилгод ашиглаж байгаа зөрчил бүрийг иргэн таны оролцоо, хараа хяналтаар илрүүлж таслан зогсоох нь төрийн үргүй зардлыг бууруулахад оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Иймд иргэн та төрийн байгууллагын автомашиныг хувийн зорилгоор ашиглаж байгаа тухай мэдээллийг 24 цагаар “Төрийн албаны зөвлөл” нүүр номын захидлаар эсвэл [email protected] мэйл хаягаар ирүүлэх боломжтой юм.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн албаны машинд ялгах тэмдэг тавиад л асуудал шийдэгдэнэ шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yostoi zov

Зочин
Зочин

Өөрсдөө ийм байж. Яалтай даа

иргэн
иргэн

ажилдаа явахдаа хүүхдээ замдаа сургуули цэцэрлэгт ни хүргээд өгчихөд буруудах уу бас л ярвигтай .зохицуулахад хүндрэлтэй л асуудал бн даа

Kelgreelm
Kelgreelm

Dutasteride Order Now Store [url=http://viacialisns.com]Cialis[/url] 40 Viagra Pills For 99.00 Buy Cialis Tadalafil Cheapest Price

MatFuse
MatFuse

Propecia 5 Mg http://abcialisnews.com - Buy Cialis Urimax .4 Without Prescription cialis cheapest online prices Comprar Kamagra En Barcelona

LesOrdiff
LesOrdiff

Order Zithromax Online Without Prescription http://cheapcialisir.com - Buy Cialis Propecia Sterilizzazione Cialis Viagra Store Usa

Холбоотой мэдээ

Back to top button