“В.Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр Трампыг сонгогдохыг хүсэж байгаа”

Цагаан ордонд ОХУ-ын шинжээчээр ажиллаж байсан Фиона Хилл Москва яагаад Дональд Трампыг дахин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохыг хүсэж байгаа талаар ярьсан байна.
Тэрбээр Жэйн Фергюсон болон Ричард Дирлов нарын хөтөлдөг “One Decision” подкастад оролцохдоо энэ талаар бодлоо хуваалцжээ. Ричард Дирлов нь “MI6” буюу Их Британийн тагнуулын албаны даргаар ажиллаж байсан хүн юм.
Дирлов Хиллээс Украины дайны асуудал дээр гацаанд орсон Путин ирэх жилийн сонгуулиар Трамп ялалт байгуулна гэж найдаж байгаа болов уу хэмээн асуужээ. Үүнд тэрбээр “Тэр ялалт байгуулах бол Путиний гол хөзөр нь” хэмээн хариулсан байна.
Хилл 2017-гоос 2019 оны хооронд, Трампыг ерөнхийлөгчийн алба хашиж байхад Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэр 2013 онд “Путин: Кремль дэх оператив” нэртэй судалгаа нийтлүүлсэн нь олны сайшаалыг хүртсэн.
Тэрбээр Английн зүүн хойд нутагт төрж өссөн бөгөөд Шотланд дахь Гэгээн Эндрюсийн их сургууль болон Харвардын их сургуулийг дүүргэсэн байна. Хилл Вашингтоны гадаад бодлого боловсруулагч нар дунд нэр хүндтэй нэгэн аж. Харин одоо тэр Дурхамын их сургуулийн канцлер, Харвардын их сургуулийн хяналтын зөвлөлийн гишүүнээс гадна Вашингтон дахь Брукингсийн хүрээлэнгийн ахлах ажилтан юм.
“One Decision” подкастад оролцохдоо тэр “Трампыг Цагаан орднод эргэж ирнэ гэж хүмүүс таамаглан, хүлээж байгаа нь Путиний хувьд ашиг тустай зүйл. Энэ хүлээлтэд Путин тоглолт хийж болно. Тэр Трамп ерөнхийлөгч болох магадлалтай гэх яриаг ашиглан украинчууд, европууд болон дэлхийн бусад орнуудыг айлгах тоглолт хийж чадах юм. Путин өнгөрсөн хугацаанд Трамптай харилцаж байсан туршлагатай учир өөртөө их итгэлтэй байгаа юм. Трамп дахин сонгогдвол Украины дайныг өөрийнх нь тал, түргэн шийдэж өгнө гэж Путин таамаглаж байгаа” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Дээрээс нь та бүхэн мэдэж байгаа даа, Путин Трампыг маш сайн мэддэг учир түүнийг яаж хөшүүрэг болгон ашиглахаа сайн мэднэ. Тэр өмнө нь Трампад маш сайн тал засаж чадсан. Путин түүнийг олон талаас нь ашиглаж болох хөрөнгө гэж хардаг” хэмээсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж буй Жо Байден Украиныг дэмжихээр нэгдсэн дэлхийг орнуудыг магнайлан дагуулсан ч Киев рүү илгээх нэмэлт тусламж Конгресст царцсан байдалтай байгаа.
“Council on Foreign Relations” сайтаас харвал Жо Байдены засаг Конгресстой хамтран Украин руу нийтдээ 75 тэрбум ам.долларын тусламж илгээжээ. Харин одоо Конгресст суугаа Бүгд найрамдах намын гишүүд нэмж тусламж илгээхийг царцаасан байгаа юм.
Конгресст болж буй үйл явцын талаар мэдээлдэг “Punchbowl News” лхагва гарагт /2023.12.20/ Трампын хүн гэгддэг Майк Жонсон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер болж, Бүгд найрамдах намд Трампын талын жигүүр тусгаарлагдаг үүсгэж байгааг онцолсон байна.
Жонсон Украин руу нэмж тусламж явуулахын эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн. Тэр энэ сарын дундуур Зеленскийтэй уулзсаны дараа ч гэсэн бодлоо өөрчлөөгүй юм.
Жонсон түүнтэй уулзсаны дараа “Байдены засаг хүсэж байгаа зүйл бол ямар ч хяналтгүй, ялах тодорхой стратегигүй мөн АНУ-ын иргэдийн бодолд үүсээд буй асуултад хариулахгүйгээр олон тэрбум ам.долларыг баталж илгээх явдал юм” гэж хэлсэн.
Үүнээс харахад Конгресс Байдены санал болгосон Украинд нэмэлтээр илгээх 61.4 тэрбум ам.долларыг батлах шинж алга. Хиллийн бодож буйгаар бол АНУ-ын тусламж царцсаны дараа Путин дайн өөрийнх нь талд шийдэгдэнэ гэж итгэх нь нэмэгдсэн аж.
"ОХУ нь АНУ болон барууны орнууд хэлэлцээ хийхэд бэлэн болсон эсэхийг мэдэх зорилготой ажиллаж байгааг би, мөн миний хамтран ажиллагчид бага зэрэг анзаарч эхэлсэн. ОХУ дайныг дуусгахыг хүсэж байгаа, гэхдээ Путиний болзлыг бүрэн хангасан тохиолдолд. Тэдгээр нь эзэлсэн газар нутгаа буцааж өгөхгүй, Украинд урт хугацаанд шахалт үзүүлэх боломж, нөхөн төлбөр өгөхгүй байх юм” гэж Хилл нэмж хэлэв.
Гэхдээ Трамп маш таамаглах боломжгүй хүн учир АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Путин алхамаа болгоомжтой хийх хэрэгтэй гэдгийг Хилл онцоллоо.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трампыг эсрэгээрээ огт битгий сонгогдоосой гэж хүсэж байгаа Путин нь АНУ-н Ардчилсан намын захи�##�гаар үүнийг хийжээ. гэмгүй нэгнийг жинхэнээсээ хайрладаг, ард түмнээ баян, аз жарг�##�тай амьдруулахыг хүсдэг Трамп, энгийн ардын хүүхдийг үхэлрүү нь явуулдаг харгис, хэрцгий Путин 2 огт зохицохгүй нь харин үнэн шүү.
Путин Украйны нацист фашистуудаас элэг нэгт Орос ах дүү нараа хамга�##�ж уугуул нутгаа эргүүлж авч байгаа учраас ялах нь гарцаагүй болоод байна.
Tramp bol putlert 2 tumshuu zereg bazuulchihsan etgeed shuu dee, yanz buriin sadar bichleguud ni ch orosiin nuuts albaniihanii gart bgaa.
ОРОО НЬ ОРООГОО, ЖОРОО НЬ ЖОРООГОО Л СОНГОДОГ. ПҮТЭНИЙ ГАНЦ НАЙДВАР НЬ ЭНЭ Ч БАЙЖ МЭДНЭ! ЭНД ГАЙХАХ ЗҮЙЛ АЛГА Л ДАА! К КК