Валютын нөөц $4.9 тэрбум болж, ТҮҮХЭН ДЭЭД түвшинд хүрлээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2018 онд гаргасан 500 сая ам.долларын бондын үлдэгдэл 342 сая ам.долларыг оны өмнө төлж дуусгасан. Мөн энэ оны гуравдугаар сард 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын үлдэгдэлтэй байсныг барагдуулах эх үүсвэрээ бүрдүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Ингэснээр ойрын хоёр жилийн хугацаанд гадаад өр төлбөрт валютын нөөцөө гадагшлуулах шаардлагагүй болсон юм. Тэгвэл Сангийн яам болон Эдийн засаг хөгжлийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гадаад валютын албан нөөц /ГВАН/ дөрвөн тэрбум 918 сая ам.доллар болтлоо өссөн байна. Энэ үзүүлэлт нь түүхэн дээд дүн юм.
Үүнээс өмнө валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч дөрвөн тэрбум давж байсан нь гурван тохиолдол байдаг.
- 2012 оны 12 сард 4 тэрбум 126 сая,
- 2020 оны 2 сард 4 тэрбум 371 сая,
- 2021 оны 4 сард 4 тэрбум 892 сая ам.долларт тус тус хүрч байжээ.

Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг.
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активуудаас бүрддэг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоодоо. Маш сайхан мэдээ бна.энэ засаг сайн ажиллаж бна даа. Удахгүй 10 т.б болтугай
YO YO HAGA USERCHIH VII
20 terbum $ iin nuutstei blchbol hanshiin helbelzel gj sanaa zobohgui blon do
40 тэрбум долларын гадаад өртэй.Нүүрсниы ачаар 4 төг тэй болчихоод ингэж бүлтрх?Дэнжигнэж байж
10 тэрбум хүргэ өргүй больё идэж уухаа больё одоо бид дуугай хараад суухгүй шүү идэж ууж нахалдаад байвал босож тэмцэе