₮3.7 их наядын нүүрс "гулруулсан" гэх Б.Батдаваа, эхнэр Ц.Амгалан нар Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нарт хэрхэн холбогдох вэ

“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил болсон.
Хулгайлагдсан 5.2 сая тонн нүүрс нь 5.0 тэрбум ам.доллар буюу 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнийх. ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий найман компани дээрх нүүрсний 1.1 сая тонныг нь гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргасан дуулиан намжаагүй байна. Энэ 1.1 сая тонн нь дээр дурдсан 17.5 их наяд төгрөгийн тав хуваасны нэг шахуу. Өөрөөр хэлбэл 3.7 их наяд орчим төгрөгт дүйцэх нүүрс болно.
ҮСХ-ны Б.Батдаваа түүний эхнэр Ц.Амгалангийн холбоо хамаарлын схемийг хүргэе.
-НЭГ. Б.Батдаваа Сү.Батболдынхонтой хамааралтай схем:
-Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан Сү.Батболдын ойрын хамаатан-

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хадам аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБД асан Т.Цэрэнпүрэв юм. Т.Цэрэнпүрэв, Сү.Батболд нар төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл үеэлүүд.
2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан гэх. Харин Т.Цэрэнпүрэвийн аав Цэрэнгийн Түдэв нь Сү.Батболдынхны “Чингис” зочид буудлын захирлаар ажиллаж байсан гэх.
Нэмээд Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралт нь Сү.Батболдын эхнэрийнх нь дүү. Тэрбээр 2016 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ГЕГ-ын даргаар томилогдож байв. Хамгийн удаан, тогтвортой ажилласан дарга. 2017 оны үес 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж, улсыг хохироосон хэрэгт холбогдон шалгагдсан ч, чимээгүй болсон.
Сануулахад, сонсголын үеэр шинжээч ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн төрсөн аавыг Хорлоогийн Баатар хэмээн танилцуулсан. “Гаалийн” хэмээгддэг Х.Баатартай холбосны шалтгаан нь Сү.Батболдоос олон нийтийн анхаарлыг сарниулах, эсхүл өөр зорилготой байсан уу гэдэг нь учир битүүлэг. Х.Баатарын хувьд, 2000-2005 онд ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. 2005 онд одоогийн УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт авлигын хэрэгт холбогдож байв. Тухайн хэрэгтээ Х.Баатар найман жилийн хорих ял сонсож, гурван жилийг нь эдэлж 2008 оны үес гарч ирж байсан түүх бий.
-1.1 сая тонн нүүрс “голруулсан” 8 охин компанитай “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК оффшор бүсийнх байх вий-

Цэрэнпүрэвийн Амгалан “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга. Энэ нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм. Толгой компани нь “Е-commodities Holding Private Limited”. 2007 оны 9-р сард Британийн Виржиний арлуудад байгуулагдаж, бүртгэгдсэн. Сонирхолтой нь, “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК нь 1.1 сая тонн нүүрс “голруулсан” Ц.Амгалангийн найман компанид хувьцаа эзэмшдэг. Найман компанийн ихэнхэд нь Шараагийн Нэргүй гэх нэр бүртгэлтэй байдаг. Эцсийн эзэмшигч Ванг Юу Хан гэгчийг Монголын хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл дуулдав.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан “Панамын баримт”-д Сү.Батболдыг 2009-2012 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Их Британийн Виржинийн арлууд болон Хонг Конгод цаасан дээрх компаниуд байгуулсан гэж дэлгэж байв. Өдгөө С.Батболд "Нүүрсний сонсгол"-ын үеэр нэр дурдагдсан Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн хэлхээ холбоо, шууд болон шууд бус харилцаагүй" хэмээн мэдэгдэж сууна.
Ц.Амгалангийн хувьд, Хонг Конг болон БНХАУ-д боловсрол эзэмшсэн. MCS, “Энержи Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан намтартай аж. Товчхондоо MCS-ийн угшилтай хүн гэчихвэл хол зөрөхгүй.
Тэрбээр нүүрс зөөсөн найман компаниас гадна дараах долоон компанид хувь эзэмшдэг.
- Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд нартай “Финоптис” ХХК, “Бэст рейт” ХХК /татан буугдсан/,
- “Манлай дорно” ХХК-ийг Баярсайханы Төгс-Эрдэнэ, Учралын Жадамба нартай,
- Насанжаргалын Энхтүвшинтэй “Очир манлай од консалтинг” ХХК, Универсал сервис ХХК-иудыг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчээр Цэрэнгийн Түдэв, Түдэвийн Цэрэнпүрэв, Цэвээнравдангийн Баасандорж нар бүртгэлтэй байж байгаад хасагджээ. 2023.05.09-нд Өмнөговийн Цогтцэций агуулах, ШТС-ын зориулалтаар 20,000м2 газар эзэмшжээ.
- Витри сэндс ХХК: Хувь эзэмшигчид Батболдын Пүрэвжаргал, Болдбаатарын Анхбаяр нар. Гүйцэтгэх захирал Баянжаргалын Санчир.
- Винтрак ХХК: Хувь эзэмшигч Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын "Ener Star Investment Limited". Дорноговийн Өргөн суманд үйлдвэрлэлийн зориулалтаар 4,000,000м2 газар 2021 онд эзэмшсэн. Өмнөговийн Ханбогд суманд Гаалийн хяналтын талбайд 100,000м2 газар 2018 онд эзэмшсэн. Улаанбаатар хотын СБД-ийн 1-р хороонд худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолборын зориулалтаар 630м2 газар 2022 онд ашиглах эрхээ авсан.
Сү.Батболдод холбогдох хамаарлыг ийнхүү базахад:
Ерөөс Б.Батдаваагийн эхнэр С.Батболд руу чиглэж байна. Эхнэрийнх нь аав С.Батболдтой үеэл, албан тушаалын томилгоо, ажил хэрэг нэг "зүг"-т. Дүү нь болохоор Гаалийн ерөнхий газрын дарга асан, мөн С.Батболдолд ойр гэж яригддаг, томилгоонд нэр холбогддог.
-ХОЁР. Б.Батдаваа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарынхантай хамааралтай схем-
Доорх схемийг харахаас урьтаад мэдээлэл уншуулъя: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал. Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Сараннямын нөхөр Ламжавын Мөнхжаргал. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарын баз. Л.Мөнхжаргал М.Жавхлан, М.Жаргалан гэсэн хоёр хүүтэй. Тэд гэр бүлээрээ Ч.Хүрэлбаатарын сонгуульт ажилд зүтгэж байсан.

-Б.Батдаваа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр болон хадам дүүтэй нь холбогдох сэжим-
ҮСХ-ны дарга Батмөнхийн Батдаваа нь:
Нэгт: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр Равжины Саранцэцэг, УУХҮ-ийн сайд Жамбалын Ганбаатар нартай Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүлийн хувьцааг хамтран эзэмшдэг. Энэ гуравтай цуг 12 хүн 2017 онд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.
Хоёрт: Ч.Хүрэлбаатарын баз Мөнхжаргалын хүү Жавхлантай Альфа миючуал ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байжээ. Улмаар 2018 онд нэрээ хамт хасуулцгаасан байна. Тэднээс гадна Доржсүрэнгийн Очирхөлгөн, Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд, Гантулгын Баттулга, Баавгайн Батдэлгэр, Оюунбаярын Ганбат, Өлзий-Очирын Болороо, Баяраагийн Мөнх-Оргил гэсэн нэрс байсан аж.
Б.Батдаваа ийм хоёр сэжмээр Ч.Хүрэлбаатар сайдын хадмуудтай холбогдож байна.
Тэрбээр 2022 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ: “Коүпанг” ХК, “Универсалсервис” ХХК, ХК, “Жи Пи Морган” ХК, “Беркшайр Хатвай” ХК, “Майкрософт” ХК, “Боинг” ХК, “Очирманлай од консалтинг” ХХК, “Манлай дорно” ХХК, “Финко Инвестмент Партнерс” ХХК, “Витри сэндс” ХХК, “Эм Би Эс Пи” ХХК, “Цэц шонхор авто” ХХК-иудаас гадна “Рио Тинто” ХК, “Тоёота Моторс” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК гэсэн томоохон компаниудад хувь эзэмшдэг аж.
Эм Би Эс Пи ХХК: Батмөнхийн Батдаваагийн төрсөн дүү Батмөнхийн Сувддэлгэр Гүйцэтгэх захирлаас 2023 онд хасагдаж, Намсрайн Биндэргаравыг бүртгүүлжээ. Өдгөө Жаргалсайханы Төрболдын хамт хувьцаа эзэмшдэг. Учралын Жадамба 2014 онд хасагдсан.
Юнайтэд кобатө ХХК: Доржсүрэнгийн Очирхөлгөн, Амангелдын Тамир нар хувьцаа эзэмшдэг. Батмөнхийн Батдаваа, Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд нар 2017 онд хасагджээ.
Сонирхолтой нь, Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан нарын компаниудын аль алиных нь хувьцаа эзэмшигчдээр Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд гэсэн нэрс олноор давтагдаж байгаа юм.
Эдгээр мэдээллүүдийг opendatalab.mn, burtgel.gov.mn нээлттэй мэдээллийн сайтуудаас тодорхой харж болно.
-Нүүрс “голруулсан” Ц.Амгалангийн найман компанийг хамтран эзэмшдэг Шараагийн Нэргүй ч Ч.Хүрэлбаатарын хадмуудтай холбоотой-
1.1 сая тонн нүүрс “голруулсан” Ц.Амгалангийн найман компанийн ихэнхэд нь бүртгэлтэй Шараагийн Нэргүй дараах гурван компанид хувь эзэмшдэг. Үүнээс нэг нь ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хадмууд буюу Л.Мөнхжаргалынхантай хамааралтай байна.
Тодруулбал, Л.Мөнхжаргалын том хүү М.Жавхлан, 2019 онд Шараагийн Нэргүй, Доржгочоогийн Эрдэнэсүрэн, Батаагийн Анарчулуу, Цэдэндашийн Эрдэнэчимэг, Отгонбаатарын Алтаншагай, Баяржаргалын Цэрэндолгор, Баярдалайн Эрдэнэзаяа нартай “Коммодити транс” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын Жавхлан. Гэвч Ш.Нэргүй удалгүй буюу 2019 онд нэрээ хасуулсан нь харагдана.
М.Жавхлан нь цаашлаад “Трафигура”-гаар танигдсан Э.Жононбаяр тэргүүтэй шатахууны “мафи” 11 компанитай шууд холбогддог. Түүний бизнесийн хамтрагчид, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд Доржгочоогийн Эрдэнэсүрэн, түүний хүү Жононбаяр, ах дүү нар болох Доржгочоогийн Эрдэнэтуул, Доржгочоогийн Эрдэнэтуяа, Доржгочоогийн Төмөртогоо нар. Тэд “Аргал ойл” ХХК, “Хөрс ойл” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК, “Петро хаан” ХХК, “Ви Эс Ойл” ХХК, “Лекс ойл” ХХК, “Жоконди” ХХК, “Гүүд фючер” ХХК, “Петролеум продакшн” ХХК, “Зууннайм ойл” ХХК, “Ай Си Ай Си” ХХК, “Транс гайд терминал” ХХК гэсэн 11 компанийг эзэмшдэг аж.
Шараагийн Нэргүй мөн “Фиксмакс” ХХК, “МТЕХ инженеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм.
Ч.Хүрэлбаатарт холбогдох хамаарлыг ийнхүү базахад:
Ч.Хүрэлбаатарын эхнэр Б.Батдаваатай сэтгүүлд хувьцаа эзэмшиж байна. Түүнчлэн, Ч.Хүрэлбаатарын хадам дүү мөн Б.Батдаваатай нэг компани хамтран эзэмшиж байсан түүхтэй. Мөн түүнчлэн, дээр дурдсанчлан Б.Батдаваагийн эхнэрийн найман компанийг хамтран эзэмшдэг Ш.Нэргүй гэгч нь Ч.Хүрэлбаатарын хадам дүүтэй бас нэг компанид хувьцаа эзэмшиж байжээ.
Сэтгүүлч П.Урнаа
Дата судалгааг Б.Мандах
Зургийн эвлүүлгийг Б.Эрдэнэбаяр
Мөн бидний хүргэсэн Б.Батдаваа ба түүний эхнэр Ц.Амгалан Л.Гантөмөрийн хадам дүү, Д.Оюунхоролын хүүтэй таван компаниар холбогддог нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд энэ хулгайчуудаа хурдан барьж бууд дүүжил бүх хөрөнгийг нь хураагаачээ
Ч.Хүрэлбаатар Сү Батболд хоёр зaйлаасай. Тэгвэл ард түмний нуруу тэнийнэ.
хэн энэ хоёрыг �######�уулж чадах вэ бодоод үзээч нэг уд�##�гүй эдний өмнөөс цор цор гэсэн Оюун-Эрдэнэ хусагдана хараад бай Энэ хоёрын ард юун танк. жинхэнэ пуужингууд зоолттой байгаа Пуужингийн кнопка/товчлуур/ Ц.Элбэгдорж,С.Баяр Н.Багабандь Х.Баттулга,З.Энхболд,Мие.Энхболд нарын гарт бүрэн байдаг Хэрэг бүтэлгүйтвэл пуужиндаа сууцгаагаад сар хүртэл нисэх хөрөнгөтэй хүмүүс АНУ,Герман,Франц Испани, Аргентина,Бразильд хөрөнгөө байрлуулчихсан учраас их бардам байгаа биздээ Багабандиас бусад нь бүгд англи хэлтэй Ямаравдээ харав уу. Буу шийдэм бүгд эдний гарт Хүрэлсүхтэйгээ хамт, мөнгөн сүх, �##�тансүх ч эд нарт бий Айж бай
Яачихсан улс гэж ийм хүсэл шун�##� нь дийлдэхээ байчихсан байдаг юм бол доо. Муухай юм, маш муухай юм, хэлэх үг үнэхээр �##�га.
Га�##�ийнхан гэж ёстой бугшсан хогийн газар шдээ
АА Яа яа Хоёр том хулгайч маань нэг иймэрхүү байдлаар нүүрсрүү гараа дүржээ. Тэр Батдаваа гэгч бат хамга�##��##�ттайгаас хэнээс ч эмээдэггүй бололтой.Бүр ерөнхий сайд ч шонгүй янзтай.
Шун�##�тай эдгээр нэр дурьдагдсан хүмүүст хэзээ ямар хариуцлага тооцох вэ.ш�##�гаж мөрдөх байгууллага, хянаж шүүхэд шилжүүлэх прокурор байна уу? Зүй нь ийм мэдээллийг үндэслэн шууд эрүүгийн хэрэг үүсгэн ш�##�гах учиртай. Ш�##�г�##�тын ажиллагааг нь хээл хахууль авлигаар саармагжуулдаг бол үүнийг нь Авлигатай тэмцэх байгууллага ш�##�гах ёстой. Учруулсөн хохирлыг улсын төсөвт буцааж төвлөрүүлэх ёстой. Ийм ажиллагаа хэзээ явагдах вэ?
Eрөнхий сайдыг бол мангар бацаан гэж байгаа биз
Ёстой онц ингэж баримт нотолгоо суд�##�гаатай хусаад ил тод гаргаад ирвэл энэ муусайнуудыг хөөхгүй гээд яах юм
Сэтгэл амарлаа Аср�##�т хөгийн новш урьдчилж сэжиг аваад ажлаа өгөөд гараад гадаад руу зугтсан байдаг байхгүй юу. Олон жил хээл хахуульд идэгдэж нэг нэгнийхээ хамаатан садан гэж бөөр бөөрөндөө на�##�дсаар даамжирсан энэ муухай юмыг яаж таслан зогсоох тухай бодох цаг болжээ
Гүй ээ тэгээд хэдэн их наядаар нь зувчуулсаныг улс даяараа шагшираад байхад хуулийн байгууллага нь таг чиг шүү. Энэ улсад eр нь хууль журам байна уу
МАН засгийн эрхэнд байгаа цагт эд нарыг яах ч үгүй баахан пүү па гээд л яриад л чимээгүй болно!
Buh horongiin huraa
Төр засаг гэж байдаг бол төмөр нүүрээ харуулаарай. Яасан омголон юм бэ, төрийн хүний өөдөөс даапа�##�ж суух авгай. МУ н иргэд бид эрх тэгш тайван амг�##�ан амьдрах 100% н боломжтой шүү. Даанчиг загасны ойтой дүрс юм даа.
Ямар их баялаг вэ.монгол ядуу орон биш байгаа биз дээ.
Хууль хян�##�тынхан юу хийдэг юм бэ
үлгэр шиг юм бичих юм, өөрөө эзэмшиж байсан лицензээ төрдөө өгчихөөд, тэгээд тэндээсээ хулгай хийгээд суух уу, хулгай хийх л байсан бол анхнаасаа төрдөө өгөхгүй биздээ. логикоор нь бодоод үздээ
Нөөц багатай хэсгээ л хятадаас авч үлдэж төрд өгсөн гэж Сү чинь харин үлгэр ярьдаг ш дээ.Өөрсдөдөө харин ч нөөц ихтэйгээ авч,
хувьцаа эзэмших замаар хөрөнгөө өсгөжээ.
Төр авах хүртэл бүр 2007 оноос эхлэн дураар дургиж,бужигнуулж бсан юм бна ш дээ.
Сү Батболд саяхан мэдэгдэл гаргаад нүүрсний хэрэгтэй ямарч холбоогүй хамаар�##�гүй гээд байсан. Гэтэл үеэл дүү Түдэвийн Цэрэнпүрэвийн охин Цэрэнпүрэвийн охин Амг�##�ан нь нүүрсний хэрэгт маш холбоотой байдаг.
Ёстой ичих булчирхайгүй мэдэгдэл байжээ
Сү Батболд Ч Хүрэлбаатар гэх мэтийг ардууд сайн мэддэг болсон доо
үр хүүхдээ хулгайтайгаа холбож хаячихаад юу бодож сууцгаадаг юм бол доо хөөрхий.
Бүр нэр заваарсан бүлэг хулгайчид юмаа. Батдаваа гэгч нь Хүрэлбаатарын эхнэртэй Монгол банкинд хамт ажиллаж байсан биз. Монголд хулгай болгоны ард Сү.Батболд, Хүрэлбаатар нар байх юмаа
А�##�зны тор болжээ.
За ингээд сонсгол хийгээд хамаг орос хэлээ дууссан шүү цаашаа та нар өөрсдөө учираа олоорой ард түмэн минь.минь.минь.минь.минь.минь.минь.....
Хамгийн том луйварчин авилг�##� Сү.Батболдоо яагаад ш�##�гахгүй олон жил байлгаад байгаа нь сонин. Бүгд Батболдынхоо х�##�аасанд орсон байх
хулгайч хүн хандаггүй бололтой эд нарыг �##�ж байж зогсно
Эд нарын хүүхдүүдийг �##�ах үйл ажиллагаа зохиоцгооё эд нарыг хууль дийлэхгүй юм чинь �##�цгаая
Amgalangiin duu Cacral geed neg adilhan zuu shig huuhen baigaa ternii nuhur Javhlant gj pacaan bga shd. Bodiin avsan nuursiig hujaa nart zarj bg
Тэр Жавхлант нь Хүрэлбаатарын ахын хүүхэд гэнэ
энэ ямар овоо банди вэ? Ямар учиртайнөхөр болохыг нь улам сайн шүүх хэрэгтэй байна.
Комент бичиж байгаа нөхөд бүгд нүүрсний сонсголын хулгайч нарын т�##� юм байна гэж харагдаж байнашдээ. Ккк одоо яандаа
яаая ураг удамаараа гол гол местүүдэд шург�##�сан байна да, эхнэр нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захир�##� ч гэх шиг удамаараа идэж уугаад хэдэн гэр бүл л томороод ард түмэн, улс орны хөгжил иймэрхүү хүмүүсээс болж л хойш татагдаад байгаам да, төр минь төмөр нүүрээ л харуулаасай чадах болов уу да яаамаар ч юм дэ, ингэж аймаар шург�##�сан бол дийлдэхийн болов уу да
Жаахан шударга үнэн үг хэлдэг, лайв хийдэг гэх мэт з�##�уучуудыг мөн дээрэлхүү барьж ава�##� хоричих юм ! Тэгсэн мөртлөө энэ их луйвар хулгай хууль бус бүгдийг төрөл садангаараа идэж уусныг нь болохоор ерөөсөө хуулийн дагуу чанд арга хэмжээ авахгүй бг нь ямар учир вэ ? Гэж хууль хян�##�тыннаас, төрийн тэргүүнээс асуумаар бн.
Хүрэлсүх чамд хариу хэлэх гээд өндийх юмуу Хэрэв өндийвөл ТАС хийх дуулдаад Хүрэл хайлаад шавар шороо болно Арабын онигоо: "Абдулла ты поёш красиво Покажись если правда - Да я голова высунулась" ТАС" абдулла нет. Мохаммед кричит: -абраам ты покажись, в ответ Абрам спрашивает кто меня вызв�##�:- да я вст�##� мохаммед "ТАС мохаммеда нету. Вот так то ойлго
Баахан холбоо ярьлаа.одоо цаашдаа яах уу?сү батболдыг олон жил ярьлаа.ажилаа хийгээд төрийн гишүүн хийгээд яваад л бна.чадаж бгаа юманд арга �##�га гэсэн үг биз дэ.хамгийн дургүй хүргээд бгаа нь чингис гэж монголд ганц сайхан буудлыг үнэгүй шахуу аваад гадуур тэр сайхан газрыг чойжилсүрэнгийн хурданд зараад ширэнгэн цёмёнт болгоод.бороо гоулдын хамаг �##�тыг дуусгаад ийм л мөнгөөр баяжаад улс төрөөс явахгүй бна ш тэ.цагаа болхоор цагаан уулын арслан шоргоолжинд бариулж дууссан үгбайдаг.ганц гэр бүл ийм их мөнгөөр ард түмнийхээ төлөө хийсэн юм хэлэх үгтэй бсан бол бахархах блаа.
Пунцагийн Жасрай хамтран авсан юм Тэрнээс биш хэн ч танихгүй пацаан гуйлгачин байгаа Сү.Батболдоод хямдруулан өгөх гэж юу байхав дээ Хэд хэдэн том мөнгө санхүүгийн мэдэлтнүүд хөлжих дөрөө болгож эрх мэдлээ ашиглаад муу нэрнээс зугтацгаахад нь Батболд үлдээд олон жил "�##�уулж" байгаа биздээ Түүхэнд Батболд муу нэртэй бичигдэнэ.
Zunduu olon hulgaich nariig ilruullee shd, teglee geed ta nar yah yum? Miye Enkhbold, Badamjunai, Genco, Altankhuyag, Nambar Enkhbayar, shudarga Nyamka za arai zaluugaasn gevel Munkhbat, Baatarbileg geed bugdiig n hulgai hiisniig meddeg, hen ch yaj ch chadaagui shd. Odoo ch gesen Su, Khurelee, MCS boss uud oor hen hen ch bna olloo ilruullee geed, bid yaj ch chadahgui shuu dee. Odoo yah yostoi yum boloo buu med.
ингээд бичээд яах билээ. Хэн ч ямар ч хариуцлага нэхэхгүй уншаад л мартчихна.
Сонго ууль будлиангүй, болж хулгайч нар шүүхэд очих болтугай
Jononbayar gj hulhi tulsh hiij humuusiin mashin evdeed bga huniig shalgaachee
Мэргэшсэн хулгайч Ч Хүрэлбаатар Офшорчин Сү Батболд Дархлагдсан хулгайч Ажнайн Д Батэрдэнэ нар Монголын эсрэг ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа Хятадуудад маш элэгтэй хүмүүс шүү Харамс�##�тай нь Монголын төр хэзээ ч төрөөс �######�уулж чадахгүй амжихгүй чадах ч үгүй нь харамс�##�тай Монголын баялгыг цөлмөгчид эцэс төгсгөлгүй үргэжилсээр байх болно шүү
Одоо цаад Хүрэлбаатар чинь хятадууддаа гаүар өгөх хууль хөрөнгө оруул�##�т нэрийн доор батлуулах гээд л зүтгээд байна. Эсэргүүцэгчид eр нь өөрөөс нь бусад нь л тэнэг юм байхаа
Ингэж хөөвөл би чинь одоо нүүрсний хулгайч цулайсан амьтан болох юм биш үү. За тэтгэврээсээ татг�##�здаг ч юм бил үү. Тэртээ тэргүй сардаа хүрдгүй юм чинь яршиг зүгээр.
Statistics gazriin dargaar ene batdavaag tomilson ni todorxoi yum baina daa. Ed nar bolix xeregtei.
Ed nar ulsiin ediin zasag, xymyysiin amidralaar togloj ugdug yum baina daa. Bolimoor yum.
га�##�иар ямар ч хян�##�тгүй хэн гаргаж чадах уу? Га�##�ийн дарга.. . Тэр нөхөр урьдчилан өөрийн хүмүүсээ томилно. Тэгээд хамаар�##� бүхий хулгайч нарынхаа хулгайг хилээр зүгээр л гаргана.
Га�##�ийн даргыг 2 жилээс илүүгүй ажиллуулах хэрэгтэй
Сү өөрөө сайн дураараа улсад 5 толгойг өгсөн гэдэгийг мэднэ биз дээ????
Эднийг устгадаг рецептив гэмтэл хэрэгтнүүлтэй болох шаардлага урган гарч байна даа
Ene hulgaichuudaa horiochee hurungiig ni huraagaachee tsaaziin yal ug
Хүрэлбаатар гэмгүй царайлсан хулгайч байжээ.
Tsaisan hyatad bna..tsaazal urvagch nariig
Өчиггүй цааз�##�
Su g Jenkoa darsan ch bolooosoi
Su batbold ...Hurelbaya nar z##laasai ...bas huringu oruulalat nertei balag tarih ni...hurdham z##laasaa mongoloos
Ч.Хүрэлбаатар.Сү.Батболд нар асар их нотой хүмүүс байнаа.Монгол Төрөөс �######�уулах хэрэгтэй.АТГ ш�##�га.
Сайн байна. Ингэж түмэн олонд баримттай мэдээлэл хүргэж байх хэрэгтэй.
мон мафийг сонгууль дийлэхгүй юм байнаа хуулинд өөрчлөлт оруулахын төлөө тэмцьё цаазын хуулиа сэргээе
Бүгд тодорхой байна одоо эд нарыг шоронд хийж хөрөнгийг нь хураах хэрэгтэй даанч МАН
хамга�##�аад өнгөрнө.
Heg hun duraaraa ingej chadahgui.Buleg hamsaatanguud hiij bga.ern Gemt hergiin shinjtei hereg mun.Hariutslga huleelgeh estoi.
Хам гэмт хэргийн Мафиг хулгайч нартай нь хорьж, хөрөнгийг нь хурааж, улсыг хохиролгүй болгох л хэрэгтэй.Одоо дарж авахгүй бол дараа дийлдэхээ болино
barivchilj buud
ХУЛГАЙЧУУДЫГ ИНЭЭЖ БАЙГААД БУУДАХСАН