НИЙГЭМ

Б.Болороотой хүний ёсоор уулзаад уучлалт гуйчих сэтгэлгүй “Хишиг арвин индустриал” ХХК ИЧИГ, ИЧИГ

Иргэн Б.Болороогийн нөхөр Б.Бат-Амгалан “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтны хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан. Тус компани хяналтын камерын бичлэгээ ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй хугацаа алдсаны улмаас цогцсыг нь 19 хоногийн дараа олсон байдаг.

Шүүх эмнэлгээс талийгаачийг нас барах үед согтолтын зэрэг нь 2.4 байсан гэх дүгнэлт гаргасан нь хэргийг хаах үндэслэл болоод буй. Талийгаачийн эхнэр Б.Болороо үүнийг үгүйсгэн, хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд ээжтэйгээ хамт суулт зарласан билээ.

Асуудлаас бултан, арьсаа хамгаалж байсан “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан өнөөг хүртэл тэднээс уучлалт гүйгээгүй байв. Гэтэл болсон явдалд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж буйгаа уулзаад бус өдөр тутмын сонинуудаар дамжуулан илэрхийлсэн нь олныг ихэд бухимдуулав.

Ханиа алдан, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрэн суугаа Б.Болороод “Уучлаарай” гэж чин сэтгэлээсээ хэлэн, мөрийг нь түшсэн бол сэтгэлийг нь жаахан ч атугай тайтгаруулах байсан болов уу. Харин тэгэхийн оронд уучлалт гуйсан нэр зүүгээд ингэж өнгөрч байгаа нь яаж ч бодсон хүний ёсны үйлдэл биш. Тэд хэвлэлээр дамжуулан уучлалт гуйсных нь хариуд Б.Болороо “Сэтгүүлчдийг очихоор ярилцлага өгөхгүй зугтчихаад сонины булангаар дамжуулж “Уучил” гэж доромжлохоо боль. Өдий хүртэл доромжлолуудаас хамгийн том нь энэ байлаа. Ичиг, ичиг “Хишиг арвин” ХХК, ичиг, ичиг НИТХ-ын гишүүн М.Тулгат. Тэд хэвлэлээр дамжуулан уучлалт хүссэн байна. Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс мэдээгүй байдаг уучлал гэж байдаг юм уу. Энэ компанийн гүйцэтгэх захирал М.Тулгат манайд долдугаар сарын 23-наас 10 сарын 14 хүртэлх хугацаанд дөрвөн удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ “Би толгой гудайж зогсоод уучлалт гуйхаар нөгөө намаас намайг алуурчин Тулгат гээд хар пи-ар хийчихнэ. Тийм болохоор зурвас маягаар гуйя” гэхэд би зөвшөөрөөгүй. Надаас гадна олон хүн таны уучлалт гуйхыг хүлээж байгаа гэсэн. Надад тэгж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь та нар өөрсдөө шүү. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна. Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа. Энэ уучлалт биш доромжлол” гэжээ.

“Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан одоо алтаар уйлаад ч Б.Болороогийн нөхөр амьлахгүй, хагацал үзсэн сэтгэлийг нь дэвтээж чадахгүй. Гэхдээ албан тушаал, нэр хүндээ ганц удаа ч болтугай хоёрдугаарт тавин, Б.Болороо болон түүний ээжтэй уулзаад уучлалт гуйсан бол М.Тулгат эр хүн шиг харагдах байлаа. Тэгэхийн оронд ингэж ээж, охин хоёрыг шар махтай нь хатааж, хүний ёсоор харьцахгүй байгаа “Хишиг арвин индустриал” ХХК, М.Тулгат ичиг ичиг.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
өөө
өөө

тэгээд одоо яах ёстой юм бэ. мөнгө төгрөг байр сууц хэрэгтэй бол түүнийгээ шууд хэлээч дээ. Олон хүнийг ядраачих юм. зүгээр тэгмээр байна гээд хэл. Одоо хандлага нь өөр боллоо

Irgen
Irgen
Reply to  өөө

Hergiig ni zovoor shiiduul. Hudal garguulsan dugneltee boliul geed baigaa yum bish uu
Naad Tulgat gegch chin bas neg muu hurgan oligarhi yumaa daa.

Зочин
Зочин
Reply to  өөө

Хуцаарай чи, хэргийг үнэн зөв шийдэж өгөөсэй гээд явж байгаа хүн. Новш минь зүгээр дуугай яв

Oogio
Oogio

Байр монго авах санаатай байгаа биз дээ.энэ бичээд байгаа зvйлийг уншахаар vхсэн нохорийн оронд байр монго авах гээд байна гэсэн бодол торож байна.

Наранцэцэг
Наранцэцэг

Еээеээ Боовоо . Ичиг ичиг ичиг

Холбоотой мэдээ

Back to top button