“Автобусны төлбөрийг ₮1000 болгоно”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр “Нийтийн тээврийн үйлчилгээг 1000 төгрөг болгоно. Ингэхдээ, нэг удаад 1000 төгрөг уншуулаад тухайн өдрөө дахин гурван удаа зорчих байдлаар зохицуулж байгаа. Оюутнууд хичээлийн таван өдөрт хоёр удаа үнэгүй зорчино. Харин дөрвөөс дээш удаа зорчвол өдөр тутмын хэрэгцээндээ бус хувийн ажил амжуулж байна гэж үзэн дахин 1000 төгрөг уншуулаад явна. Ахмад настан, ХБИ үнэ төлбөргүй хэвээр байна.
Нийтийн тээврийн компани 1350 төгрөгөөр үйлчилгээгээ үзүүлбэл алдагдалгүй явах тооцоололтой байдаг. Эл тооцооллоор явах боломжгүй. Харин 1000 төгрөг болговол алдагдал багасна.
Хөдөө орон нутгийн ахмад настан хотод орж ирээд автобусны картаа аваад үнэгүй зорчино. Тухайн хүний аймаг орон нутгийг бүртгэлээр нь хөөж үзээд аймгаас нь нэхэмжилнэ. Энэ бол угаас байдаг, өндөр настныг үнэгүй зорчуулах тухай заагдсан асуудал юм.
Нэмэлтээр хэлэхэд, БНХАУ-аас авах 600 автобусны 50 нь өчигдөр нааш гарсан. Өнөөдөр мөн 50 гарлаа. Маргааш, нөгөөдөр өдөрт 50 автобус гарсаар энэ сард багтаан бүгд ирсэн байхаар тооцоолж байна. Энэ сард нийтийн тээврийн автобустай холбоотой ажлыг, эцэслэсэн байхаар төлөвлөсөн” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жолооч нь хувьдаа Бэлэн мөнгө авдагыг болиул тэгвэл алдалгүй болно. Хүүхдээс 500т авдаг нь юу вэ! Оюутануудаасаа авч чадахгүй бж сонгууль дөхөөд ирсэн тул авхаа больчихсон гэж бсн.
Баярлалаа .өндөр настан
Metro tavibal metro yag togtson xyamd uneer yavdag. Tsaxilgaanii une nemegdsen geed metronii uniig nemeed baij boloxgui sh dee. Xyamd togtmol bailgax xeregtei. Metro zardal undurtei ashig garaxgui gej olon xyn xelj baigaa shuu. Eniig sain sanaarai
Автобусны жолооч нарт иргэд өөрсдөө бэлэн мөнгө өгөхгүй байж картаараа зорчмоор байна.Тэгж байж сая бэлэн мөнгө өгдөг явдал авдаг асуудал шийдэгдэх ба зохих хяналт шалгалтын ажилтангууд ч хяналтаа сайжируулах хэрэгтэй хянаж байгаа мөртлөө бас өөрсдөө жолооч нартай үгсэж бэлэн мөнгө авах нь дэмий эвгүй харагддаг .
Автобусны жолооч нар баяжихнээ. 1удаа автобусаар явахад 10 хүнээс 3-4 хүн л картаа уншуулж бусад нъ бэлэн мөнгё өгдөг юм байна лээ.Жолооч хариултаа бэлдчихсэн. Үүнийгээ цэгцэлвэл үнэ нэмэх шаардлага гарахгуй
Ахмад настнуудад автобусны мөнгийг нь бэлнээр нь өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ахмадуудын картаар өөр хүмүүс яваад байна. Бүгд л адилхан төлбөрөө төлөөд явдаг болго.