Нийгмийн

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Т.Бадамжунайг давж заалдах шатанд шүүхээр боллоо

Сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Ингэхдээ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбоотой хэсгийг хэргээр тусгаарласан нь буруу гэж үзсэн байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэрт эсэргүүцэл бичсэн байдаг. Тодруулбал, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм.

Харин прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайн хэргийг дахин давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна.

Энэ талаар шүүхийн байгууллагаас тодруулахад, "Прокурорт буцааж шийдвэрлэсэн Т.Бадамжунайд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүлээж авчээ. Одоогоор шүүхийн тов гараагүй байна" гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Шувуу ажилгаанд их хөрөнгө зарсан ч авч ирсэн хүмүүс чөлөөтэй явж байгаа нь үнэн одоо ялыг өгч улсыг хохиролгүй болго

Zochin
Zochin

Будамжунай өвгөн мөн үү

Холбоотой мэдээ

Back to top button