Нийгэм мэдээ

Магнолиан буюу Б.Дөлгөөний дууг "Нетфликс" $3000-оор худалдаж авчээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Нетфликс платформ "Outer Banks" цувралдаа Монгол уран бүтээлчийн дууг тоглуулахаар худалдаж авчээ.

Тодруулбал, 2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт "Магнолиан" буюу дуучин Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг тоглуулсан юм. Энэхүү дууг цувралдаа 30 секунд тоглуулахын тулд тус компаниас уран бүтээлч Б.Дөлгөөнд $3,000 төлсөн байна.

Уг цуврал нь "Нетфликс" дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш топыг тэргүүлжээ.

"Outer Banks" цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн дууг эндээс сонсоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Boldoo
Boldoo
1 сар 30, 2024 15:24

wow bayarhugey zaluus#aa

Холбоотой мэдээ

Back to top button