Приус-11 Пробокстой мөргөлдөж 34-60 насны дөрвөн хүн нас барлаа
Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарчээ. Уг ослоор автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барж, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарчээ.
Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Тодруулбал, Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явжээ. Мөн автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онцгой хэдэн цагт очоо юм болоо?
Хүүүүеээээ монголчууд ааа боддооо яаж үхэх нь хамаагүй эээ монгол хүн л үхэж байвал хорж байвал гэсэн томъёо үйлчлээд байгаан бишүү. Монголчууд минь одооноос маш.болгоомжтой маш хариуцлагатай МАШ АНЗААРАГАТАЙ, ХЯНАМГАЙ, СОНОР СОРГОГ БАЙГААЧЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ ХҮН БАГА Ч БАЙ ТОМ Ч БАЙ ҮХЭХ НЬ Л ЧУХАЛ ЮМ БИШҮҮ. ЕР НЬ УНАА ТЭРГЭЭ ХӨДӨӨ ГАДАА ЯВСАН Ч, ҮР ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ОРХИСОН Ч МАШ БОЛГООМЖТОЙ БҮХ ЗҮЙЛЭЭ ШАЛГАЖ БАЙ, ХАВЬ ОЙРЫНХОНДОО ЗАХИХ ГЭЭД МАШ БОЛГООМЖТОЙ АМЬДАРВАЛ ЯАСАН ЮМ БЭ......