НийгмийнЭдийн засгийн мэдээ

АМГТГ: Шатахуун тасалдсан гэдэг нь худал, 48 мянган тонн АИ-92-ын нөөц бий

АИ-92 шатахуун тасалдаж байна гэх мэдээлэл гарчээ. Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас тодруулга мэдээлэлийг авлаа.

АМГТГ-ын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн П.Мөнхжаргал хэлэхдээ “Шатахуун тасалдаж байна гэдэг ташаа мэдээлэл гарсан байна. Өнөөдөр өглөө Петровис шатахуун түгээхэд асуудал гарч түр хугацаанд олгоогүй юм байна. Үүнээс үүдэн уг мэдээлэл гарсан бололтой. 2024 оны хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 48 мянган тонн орчим АИ-92 импортоор орж ирээд байна" гэлээ.

Манай улс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан тухай албаны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2024 06:15

Петровис бүтэн өдөр өгөөгүй арга хэмжээ авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button