Нийгэм мэдээСПОРТ
Олон улсын А категорийн шүүгч, зохион байгуулагч Jamie Kenmure Монголд ирлээ

МШХ-ны Ерөнхийлөгч С.НАРАНБАТ-ын урилгаар Австрали Улсаас ОУ-ын шүүгч, зохион байгуулагч, ФИДЕ-гийн тусгай хэрэгцээт шатарчдын асуудлыг хариуцсан зөвлөлийн дарга ноён Jamie Kenmure манай улсад зочилж байна. Ингэхдээ, тун удахгүй шүүгч нарт зориулсан сургалтыг МШХ-ны шүүгчдийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд та бүхэнд удирдамжийг удахгүй хүргэнэ.
Түүнчлэн, тусгай хэрэгцээт шатарчдын дунд ирэх зургаадугаар сард зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний тухай холбогдох шатарчид болон салбар зөвлөлтэй санал солилцох ажлыг зохион байгуулах аж.
Jamie Kenmure нь 1987 онд төрсөн бөгөөд гурван настайгаасаа шатар тоголж эхэлсэн.Түүний хувьд дэлхийн шатрын хамгийн алдартай А категорийн шүүгч юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.