Гадаад мэдээДЭЛХИЙ

Филиппиний ГХ-ийн сайд улсыг нь дарамтлахгүй байхыг БНХАУ-аас хүсжээ

Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало даваа гарагт /2024.03.04/ үг хэлэхдээ Филиппин Өмнөд Хятадын Тэнгист үүсээд буй асуудлыг БНХАУ-тай энх тайван аргаар шийдэхийг хүсэж байгаа хэмээжээ.

Австралийн Мельбурн хотноо болсон АСЕАН-Австралийн дээд хэмжээний уулзалтын үеэр Манало улсыг нь дарамтлахгүй байхыг БНХАУ-аас хүссэн байна. Тэрбээр Өмнөд Хятадын Тэнгист БНХАУ-ын гаргасан үйлдлүүдийг олонд мэдээлж буй Филиппиний засгийн газрын бодлогыг ярьсан юм.

Скарборогийн арал

Манало “Энэ бол зүгээр л хүмүүст юу болж байгаа талаар мэдээлэх зорилготой. Зарим улс, ямартай ч нэг улс үүнд бага зэрэг дургүйцэж байгаа. Гэхдээ бидний хэлээд буй зүйл бол маш энгийн. Биднийг дарамтлахаа зогсоож, бусад үйлдлээ зогсоовол мэдээлэх зүйл үгүй болно” хэмээжээ.

БНХАУ нь Өмнөд Хятадын Тэнгисийг бүхэлдээ өөрийн газар нутаг гэж зарласан. Ингэхдээ тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудын газар нутгийн эзэмшлийг үгүйсгэсэн юм.

Филиппин болон БНХАУ хоёрын маргаан үүсгээд буй газар нь Өмнөд Хятадын Тэнгист орших Скарборогийн аралтай холбоотой. Тус арлыг 2012 онд БНХАУ хүчээр эрхшээлдээ оруулсны дараа хоёр улсын харилцаа хурцадсан байна.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2024 09:34

Украйнаас тэнгисийн дрон 100 ширхэг аваад ашиглачихад проблем шийдэгдэх биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button