"Траст трэйд"-ийн ачуулсан мал замдаа осгосон учир жолоочтой тээврийн хөлсний маргаан үүсжээ

Иргэн Б.Цэгмид "Траст трэйд" үйлдвэрийн хашаанд олон тооны үхсэн мал байгаа бичлэгийг цахим сүлжээнд тавьсан. Үүгээр, "Траст трэйд" үхсэн мал хашаандаа хадгалсан нь үйлдвэрлэлд ашигладаг гэсэн үг үү хэмээн хардлагыг төрүүлэв.
Нөгөө талаар иргэн Б.Цэгмидийн анх бичлэг байршуулж, үйлдвэр дээрээс шууд дамжуулалт хийсэн зорилго, шалтгаан өөр байна.
Б.Цэгмид юу гэв?
"Траст трейд" компанийн үйлдвэрийн байранд мал ачиж ирсэн тээвэрчдэд тээврийн зардал өгөхгүй гэсэн талаар анхлан Б.Цэгмид мэдээлсэн. Тодруулбал, 40 мянгын мал ачиж ирсний зарим нь үхсэн байжээ. Иймд "Мал үхүүлсэн" гэдэг шалтгаанаар, тээвэрчдэд төлбөрөө өгөөгүй гэсэн үндэслэлийг Б.Цэгмид маргаан болгосон.
Үхсэн гэж үзсэн мал аажимдаа амилж байгааг тэр шууд бичлэгтээ онцолж байлаа.
Харин энэ нь тээврийн зардлын асуудал бус, хашаандаа үхсэн мал хадгалж, үйлдвэрлэлд ашиглах гэж байсан уу гэдэг хардлагыг олон нийтийн сүлжээнд төрүүлсэн юм.
"Траст трэйд" ямар байр суурь илэрхийлсэн бэ?
Үйл явдалд "Траст трэйд"-ийн зүгээс тайлбар өгөхдөө:
"2024.03.05-ны өдөр манай үйлдвэрт ирсэн цөөн тооны мал тээвэрлэлтийн явцад осгосон байсан. Иймд гэрээний дагуу хүлээж аваагүй. Улмаар жолооч болон малчны хооронд үл ойлголцол үүссэн. Жолооч нөхцөл байдлыг хүндрүүлсэнд гүнээ харамсаж байна. Олон нийтэд санаатайгаар буруу ташаа мэдээлэл түгээсэн иргэнийг хуулийн байгууллагад өгсөн" гэжээ.
Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу осгосон малыг хүлээж авахгүй хэмээсэн байна.
Харин жолооч "Зардлаа авъя" гэсэн үү, дэргэд нь байсан иргэн Б.Цэгмид "Тээврийн зардлыг нь мал осгуулсан гээд өгөхгүй байна" хэмээн нөхцөл байдлыг тайлбарласан уу, тодорхойгүй байгаа юм.
Маргааны үндэс юу байв?
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд гурван сая орчим мал хорогдоод буй. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон суурьшлын бүсүүдэд нийлүүлдэг махны чанар алдагдах боломжтой гэдэг хардлага иргэдийн дунд үүсээд буй.
"Траст трэйд"-ийн мал төхөөрөх үйлдвэр нь өдөрт 1000 бог, 500 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар нийт төхөөрсөн малын махны 80 хувийг экспортод гаргаж, 20 хувиар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.
Дээр дурдсанчлан маргааны эхлэл нь тээвэрлэж ирсэн малын зарим нь осгосон байсан тул "Авахгүй" гэсэн явдал. Харин хашаандаа зориудаар үхсэн мал төхөөрөхөөр хадгалж байгаагүй аж.
Б.Цэгмид ч анхлан "Осгосон мал авчирлаа хэмээн тээврийн зардлыг нь өгөхгүй байна" хэмээн жолоочийг өмөөрч шууд дамжуулалт хийснээс бус, "Хашаандаа үхсэн мал хадгалж байна" гэж яриагүй байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль, хяналт шалгалтынхан юу хийж байна. Үхсэн малын махын ард иргэд идэж байгаа юм биш үү. Гадуур хоолны мах амтгүй, өөхгүй байх юм
Trust hyam uhsen malaar hiichij
Нөгөө "ЮУН ГУЯ" гэдэг л болсон юм биш үү? ТРАСТ ТРЕЙД их л сандарч байгаа юм байна даа
Тээврийн зардал бүү хэл хөдөлмөрийн хөлсийг яасан ч байсан өгнө.
Траст трейд тайлбар хийхгүй бол бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэхээ болилоо
Иргэн Б.Цэгмид олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан гэж Зөрчлийн Хуулиар чаалгах нь дээ. Гэрээ бол гэрээ! Даагнаас унаж үхэдгүй дарвагараасаа болж үхдэг гэгчээр өөрийн бурууг өрөөлрүү чаачих санаатай лайв хийж хар толгойдоо лай хураажээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гдг.