Нийгэм мэдээ
П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд оролцох эмэгтэй тамирчин шалгарлаа.
Бишкек хотноо үргэлжилж буй Ази тивийн тэмцээнд манай улсаас зургаан жинд эмэгтэй тамирчид өрсөлдсөн. Тэднээс 62 кг-ын жинд П.Орхон Өмнөд Солонгосын тамирчныг ялсан. Тэрбээр ийнхүү Монгол Улсыг төлөөлөн Парисын олимпод оролцохоор боллоо.
П.Орхон өмнө нь Риогийн олимпод оролцож байсан.
Чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс М.Лхагвагэрэл, Д.Бат-Эрдэнэ нар мөн олимпод оролцох эрхээ аваад байгаа билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За, Олимпийн ганц найдвар минь, одоо тамирчны бэлт гэлийн оргил цэгээ 7 сарын сүүлийн 10 хоногт л ! яг тааруулах хэрэгтэй дээ !
eldev uim hun ugvul uuj idej bolohgui gej meddeg boloo bizdee. uim uuj baihad chini derged chini baisan hun aigand ch neg dusal,tabletka hiichihej chadna gej oilgoh heregtei
Сайн бна
Мундаг охин шүү, бахархаж дэмжиж байдаг. Олимпод нь амжилт хүсье.