НИЙГЭМ

Хайлаастын осол: III ангийн хүүгийн дунд хоёр чөмөг хугарч, тархинд нь цус харважээ

Одоогоос зургаа хоногийн өмнө Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.

Одоогийн байдлаар нас барсан охины эгч хүүгийн хамт ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байна. Тодруулбал, нас нарсан охины эгч "О" өчигдөр гурав дахь хагалгаандаа орсон ч ухаангүй хэвээр байгаа аж. Хүүгийн хувьд ухаан орсон ч бэлхүүснээс доош мэдээгүй, тархинд нь цус харвасан бөгөөд маргааш хоёр дахь хагалгаандаа орох юм байна. Ухаангүй байгаа эмэгтэй болон түүний хүүхэдтэй төрсөн ахынх нь хүү мөн хамт явж байжээ.

Мөн тэдэнтэй гарцаар гарч явсан гуравдугаар ангийн өөр нэг хүүхэд осолд өртөж, дунд хоёр чөмөг нь хугарч, тархинд нь цус харважээ. Түүний хувьд өчигдөр нэг хагалгаанд орсон бол маргааш дахин хагалгаанд орохоор болсон байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Дунд хоёр чөмөг гэж юу вэ

Зочин
Зочин

Үнэхээр харамсаад барахгүйн. Хариуцлаггүй жолоочийн буруугаас болж гэм зэмгүй өчнөөн хүүхдүүд хохирч амь насаа алдаж байна. Өнгөрсөн 9 сард 12 настай охины хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад дахиад л хэд хэдэн хүүхдийн амийг аваад одлоо. ????????????.

Холбоотой мэдээ

Back to top button