Нийгэм мэдээ

Киргизийн парламентын дарга айлчлах тул өнөөдрөөс 25-ныг хүртэл зарим зам хаана

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын /Жогорку Кенеш/ дарга Нурланбек Шакиев төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2024.04.23/ манай улсад ирж байна.

Төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 23-ны 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.

Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс /ЗХУТ/ зөвлөж байна.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз улсын парламентын даргын түвшний анхны айлчлал аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхны энэ хүнд бөгстэй хөлдүү тархитай шимигчид үхээсэй билээ хэн нэгэн гадны хүн ирэхэд заавал зам хаах шаардлага бга гэжүү новш юмаа

Холбоотой мэдээ

Back to top button