Тапатрип: Аппликейшн шинэчлэгдэхээр үйлчилгээ хэвийн болно

Тапатрип групп энэ сарын 19-ний өдрөөс эхлэн түрээсийн дугуй, скүтерийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэхдээ нээлтээ хийгээд арав хонож буй шинэхэн үйлчилгээнд хүмүүс сэтгэл хангалуун бус байна.
Тухайн түрээсийн дугуй болон скүтер нь аппликейшнтайгаа бүрэн холбогдоогүй учраас үйлчлүүлэгчид цаг хугацаа болон мөнгөө дэмий үрлээ гэсэн гомдлыг удаа дараа гаргаж байна.
Энэ асуудлын талаар "Тапатрип" группээс тодруулахад, "Манайх үйл ажиллагаагаа сайжруулахаар аппликейшнаа шинэчилж байгаа. Шинэчилж дуусахаар дугуй болон скүтерээ түгжиж түрээслэх, QR кодоо уншуулахад идэвхжих зэрэг үйлчилгээ сайжирна. Дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд шинэчлэлт хийгдээд дуусна. Мөн ажиллаагүй дугуй болон скүтерт мөнгө төлсөн иргэд фейсбүүк хаяг руу гомдол саналаа илгээн, буцаалтаа авах боломжтой" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.