"S Outlet"-ыг газартай тэгшилж, "Авлига" хороолол сүндэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргасан.
Харин нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, нураах асуудал гацчихсан.
Харин хотын дараагийн дарга Х.Нямбаатар “Шүүх дээр зогсчихсон байгаа. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. “S Outles” барилгыг нураахаар болсон. Одоо ганцхан нураах ёстой барилга “Aqua garden” буюу "Авлига хороолол" үлдсэн” гэж өнгөрсөн сард хэлсэн.
Гэвч "Aqua garden" хорооллын барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэж, үдэш оройн цагаар ч дотор засал нь явагдаж ашиглалтад ороход бэлэн болж байна. Уг хороололтой эн зэрэгцэн усны урсац, гольдрол хаасан "S Outlet" дэлгүүрийн барилгыг нийслэл үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авч байгаад газартай тэгшилчхэв. Мөн "Шунхлай" ШТС-ыг ч мөн буулгаад авсан.
Харин барих зөвшөөрөл нь цуцлагдсан ч нураах шийдвэр нь гацчихсан нэрийдлээр ийнхүү алдарт "Авилга" хороолол ашиглалтад орох нь ээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авлига хорооллыг буулгах нь битгии хэл ярихаа ч больсон үтэр түргэн эзэнтэй нь хамт буулгаарай нямбаатараа
хурдан нураагаасай аква гаа
Сумъяабазар худлаа томроод Би Авилгaл хорооллыг нураахгүй юм бол дахин улс төрд орохгүй гээд байсан. Авилгaл хороолол нурсангүй, босч Сумт сдa зайлах ёстой.
голын гольдрилоос болж буулгах асуудал хөндөгдсөн шүү хууль зөрчсөн бол төр төмөр нударгаа харуулснаар дараагиин новшнууд нь хуулиин дагуу явнаа
Нямбаатар Авилгал хороолол нурууж чадахгүй намыхан том гаруудын эд хөрөнгө гэж бгаа
Нямбаатарын барилга юм болов уу. Гайхаад л байна шүү.
Далангаа хурдан бариачээ борооны улирал эхэллээ
За монголчуудаа бариад буй болгосон байшин барилгыг нурааж попордог дарга нэртэй улс төрч нэртэй хогын шаар луйварчин шантаачингууд монголоос өөр хаана ч байхгүй. Бусдын барьчихсан барилгыг нураагаад хөгжинө гэж байхгүй. Иймд Нямбаатараа барилга нураахаа болио. Тэр цагаан хаалга нураасан нь маш буруу байсан. Түүхийн үнэт өв болох цагаан хаалгыг яг хуучин төрөхөөр нь өуцааж барь Барих мөнгийг нь Бат-Үүлээс албадан гаргуул Нямбаатараа!!!!
Авлига хороолол анхнаас нь усан парк барина гэж байснаа орон сууц болсон. Усны тухай хууль зөрчсөн. Авсан хүмүүс, зарсан хүмүүс нь юу бодохоороо үхэх гэж байгаа юм шиг өөрсдийгөө зөвтгөөд байгаа юм. Усны судал дарж барьсан. Наад барилга чинь усан дээр бослоо гэсэн үг шүү дээ. Авчихаад амаа барих өдөр ирнэ шүү. Улаанбаатар хотын биш орон нутгаас ирсэн хүмүүст Байгал дэлхийг хайрлах ухаан Түй ч алгаа. Нутагтаа цeмeнтэн барилга гол дотроо бариад баагаад шээгээд үзээрэй. 19 настай хүүгийн амиар боссон барилга шүү. Та нар их өгцөөтэй болсон шүү. Нураах ёстой. Мөнгө цагаан нүд улаан болсон оркууд
Энэ зун дахиад л хотоороо үерт автаж, олон хүн эд хөрөнгөөрөө хохирно шд. Голын голдирлыг нарийсгаж, хааж барилга барьсан бол буулгах нь зөв шүү дээ. Харин ч айлууд орж, хүмүүс эд хөрөнгөөрөө хохирохоос нь өмнө буулгах ёстой