"Сүхбаатар" анимэйшнээр овоглогч Ц.Билгүүний зохисгүй үйлдэл

Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойд тохиолдуулан намтарчилсан цуврал анимэйшн бүтээж, өнгөрөгч хоёрдугаар сард нээсэн.
Энэхүү анимэйшнийг байгуулагдаад дөнгөж нэг жил болсон "Политкомсс институт" ТББ олны хүртээл болгосон билээ. Харин эл төрийн бус байгууллага нь "Улс төр coнирхогч залуучуудын манлайлал" хэмээх уриатай. Гэвч тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ц.Билгүүний зохисгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд түгж, шүүмжлэл дагуулаад байна.
Лигийн тэмцээний үеэр том дэлгэцэд өөрийнх нь царай харагдах үед дунд хуруугаа гаргаж, орилж буй бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарынх ажээ. Гэвч өдгөө ч шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Ташрамд, "Политкоммс Институт" ТББ өнгөрөгч оны арванэгдүгээр сарын 22-нд "Bring Your Guest-almost political networking event” гэх арга хэмжээ зохион байгуулахад МАН-ын нэр нөлөө бүхий дарга нар болон УИХ-ын гишүүд оролцсон байдаг.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮНИЙ Л ИЛЭРХИЙЛЭЛ Ш ДЭЭ. чөлөөт цагаараа өөрөрөө л байгаа биз
Тийм бна өөрөө ийм л хүн юм бна хаха
Бүдүүлэг балай авгай.
Гажигууд нэмэгдээд л. Ядахдаа тэр гажигууд нь төрийн эрх мэдэлд дуртай
Бүдүүлэг авгай
Өөр бичих мэдээгүй юм уу? хэхэ
Jinken blaavgai daa
Хaр тамхи хэрэглэсэн хүмүүс л олны өмнө биеэ барих чадваргүй, ёс бус үйлдэл хийх зоригтой болдог.
Хуруугаа гаргана уу хэлүүгээ гаргана уу хэнд хамаатай юм бэ.
Төрөлх зан нь биз
Хүүхэд багачуудад сайхан үлгэр дууриал үзүүлжээ
Одооны улс төрчид, дарга сайд нар нэг иймэрхүү элий балай, хогийн юмнуудыг их дэмжиж хөөргөх юмаа. Иймэрхүү хачин зорилготой байгууллага байгуулж, үйл ажиллагааг нь төрийн томчууд очиж дэмждэг гэхээр 1 өдөр л 1 том албан тушаалд очих байхдаа. Санаатай санаагүйг нь мэдэхгүй ч иймэрхүү юмнуудыг толгой дээр минь залж, төрийн ажлыг унагаж, улс орноо доройтуулж байгаа нь цаанаа зорилготой юм шиг л санагдах юм даа.