УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Малчид зээлтэй, банкууд батлан даалттай ч, хүүгийн зөрүүг иргэдээс суйлах 5 их наядын хөтөлбөр

Сонгуулийн өмнө малчид руу хандсан 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, батуулсан.

Энэ нь 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг малчдад арилжааны банкнуудаар дамжуулан олгох хөтөлбөр юм. Энэ жилийн хувьд 500 тэрбум төгрөг олгохоор төлөвлөгдөөд буй.

Үүний санхүүжилт хаанаас гарах вэ.

Зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгоно.

  1. Хаан банк
  2. Төрийн банк
  3. Худалдаа хөгжлийн банк
  4. Голомт банк
  5. Хас банк
  6. Ариг банк
  7. Богд банк гэсэн долоон банк оролцохоор гарын үсэг зурлаа.

Хуульд: Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2025-2033 онуудад шаардагдах эх үүсвэрийг тухайн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгасугай” гэсэн байна.

2024 оны хөрөнгөө гаргахын тулд батлагдсан төсөвт тодотгол хийх агуулга тусгасан гэж ойлгогдож байна. Албаныхан Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгогдох аж. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа “Зээлийг банкны чөлөөт эх үүсвэрээс, хүүгийн зөрүүг төсвөөс гаргана” гэж тайлбарласан байдаг.

Тэгэхээр малчид хөнгөлөлттэй зээлтэй, банкууд батлан даалттай. Гэвч банкууд хүүгийн зөрүүгээ иргэдийн төлсөн татвараас буюу халааснаас нь авах нь. Энэ жилийн төсөвт тодотголоо ч хийгээгүй байгаа юм.

Үүнийг сонгуульд зориулан малчид руу чиглэсэн бодлогын авлига хэмээн хардаж буй. Саяхнаас нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж эхэлсэн. Эл дэмжлэг таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гаргаж, малчдын НДШ-ийн төлбөрийг хийх юм. Нэмээд зээлээ төлөх чадамжгүй болсон тул Малчны зээл төлөлтийг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулж, хүүгийнх нь төлбөр болох 220 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шийдвэр гаргасан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Бүлэглэлийн нүүрсны Хулгайч Хулгайч малчидын зээл нэрээр хөдөөний малчидын сонгуулийн саналыг хууль бусаар хулгайлаж байна.

Зочин
Зочин

ХУЦ МЭДЭВ ҮҮ? ЯАСАН ГЭЖ МАЛЧДЫН НДШ г БИД ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ ХЭН ТЭД НАРЫГ МАЛЧИН БОЛООТОХ ГЭСЭН ЮМ.БИД НАР ЕР НЬ ЯАЦЫН МУУ Л БОЛ МАНИЙХАА КАРМАГ СУЙЛНА МУУСАЙН ТЭНЭГ МАЛЧИД ИХ ДАВАРЧЭЭНЭЭ ЧАДАХГҮЙ БОЛ БАРИЛГЫН ТУСЛАХ ХИЙГЭЭЧ ХҮНИЙ ӨМНӨӨС МАЛ МАЛЛАЖ БАЙГАА ЮМ УУ? МАЙ ШҮҮ ТӨЛНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭРЭМЧДЭЭ

Nans
Nans

Малчдыг сонгуулийн өмнө авилгалдаж буй хэлбэр гэж үзэж бна. Сонгуулийн дараа бол лөөлөө шүү!

Зочин
Зочин

Энэ дамарбаясгалан яавч олигтой юм хийхгүй зүгээр л сонгуулийн шоу малчдын зовлон дээр тоглолт хийж бна

Зочин
Зочин

БАНКНЫ ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗУЙРЧ СОЛИОРОХГҮЙ ШҮҮ ХАРХ НҮДЭЛСЭН АМАРБАЯСГАЛАН НОВШОО. ЧИНИЙМӨНГӨ БИШ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ШҮҮ ТӨСӨВ, АЛИВАА УЛСЫН САНГИЙН МӨНГӨ БОЛ

Hotiin irgen
Hotiin irgen

Jinhene buleglel gej ene uu? Yahleeree um buhen malchad gej bdin, tegeed 100% batalgaa batlan daalttai geheer zeelee hen ch tuluhguu, dahiad bugdin tatvar tulugch bidnees um biz de?

Зочин
Зочин

Zailaasaa. Ene byyr neg guliisun khulgaich tsaraitai khog shyy. Yildel n' khyrtel tsaraindaa taarchikhsan baikh gej. Tsaraig bol tevchij bolokh ch yildliig bol yavch teseshgyinee.

Зочин
Зочин

Энэ нээрээ эвгүй сэжигийн царайтай хүүр шүү. Малчдаас санал авчих гээд л худлаа шоудаад тэнээд явахым. Малчдыг баахан өрөнд унагаад та нар сонгууль ялж байвал болох уу? Ёстой хуцаарай хулгайчуудаа. Малчин түмэн минь ухаараач сонгууль өнгөрөөд л худлаа болно шүүүүүүү.

Холбоотой мэдээ

Back to top button