УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгох хуулийг энэ 7 хоногт хэлэлцэнэ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр болжээ.

Тус хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан.

Хуульд,

  • Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.
  • Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэсэн заалт бий нь онцлог.

10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас" гэж заасан.

Ийм шалтгааны улмаас нас барсан цэргийн алба хаагчид ийнхүү нэг удаа, 80 м.кв-аас доошгүй талбайтай орон сууц өгөх хуулийн зохицуулалттай болж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зодуулж, дарга буудаж алсан бол өгөх үү

Холбоотой мэдээ

Back to top button