"30 жилийн асуудлыг гурван сард шийдэж болдгийг харуулсан"
Төр хувийн хэвшлээ дээрэмдэж, хувийн хэвшлийнхний эд хөрөнгийг булааж, бизнесийг хааж, боомилж болохгүй. Гэхдээ тэрхүү бизнес нь, тэрхүү үйл ажилагаа нь зөвхөн хуулийн хүрээнд явж байгаа тохиолдолд юм. Харин төр болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” хоорондын маргаан эсрэгээрээ гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийнхан хууль зөрчиж, нийслэлд ногдол ашиг өгөхөөс 30 жил “зугтсан” байдаг. Энэ тохиолдолд төр ямар нэгэн арга хэмжээ авч, хөдөлгөөн хийх нь тодорхой үйл явц юм.
Хууль байдаг ч хэрэгжүүлдэггүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсдэггүй хэсэг байхад эсрэгээрээ хуулийг хэрэгжүүлж чадвал асуудлыг ямар хялбар, амархан шийдэж болдогийн тод жишээг бидэнд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 30 жилийн маргаан эцэслэгдсэн үйл явц харууллаа.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мэдээж хувийн өмч байх ёстой, бид хүндэтгэлтэй хандана. Гэхдээ хуурамч бичиг баримтаар эсвэл авлига өгч олж авсан өмчийг тусад нь авч үзэх ёстой. Үүнийг олон улсад цэвэр гарын дүрэм гэдэг. Та цэвэр гартай байж шүүх дээр өмчөө хамгаалуулаарай л гэсэн утга. Бохир гар буюу авлига, хуурамч бичиг баримтаар хууль зөрчиж авчихаад өмчөө хамгаална гэж ярьж болохгүй. Ер нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн асуудал олон жил хөндөгдөж ирсэн. Гучин жил явж ирсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн угжирсан асуудлыг анхаарч хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргаж, хуулийн шаардлагыг нь тавиад явах юм бол гурван сарын дотор шийдэгдэж болдог гэдгийг харуулсан. Энэ бол хууль дүрэм, журмын дагуу шаардлага тавихад, Монгол Улсад хууль хэрэгжих юм бол аливаа асуудлыг цэгцэлж болдог юм шүү гэдэг л агуулга. Энд хүний хувийн өмч рүү дайрч давшиж, халдсан гэхээсээ илүүтэй хуулийн шаардлага тавьсан. Нөгөө талд нь түүнийг хүлээн зөвшөөрсөн л үйл явдал юм” гэдгийг дурджээ.
Хэрэв уншигчид санаж байгаа бол, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г 1993 онд ягаан тасалбараар хувьчлахдаа 70 хувийг нийслэлийн эзэмшилд, үлдсэн 30 хувийг хувийн өмчит шилжүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хойш 10 жилийн дараа нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гаргасан цагаас хууль зөрчиж эхэлсэн гэж хардаж болно. Учир нь, тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, олон хууль тогтоомжийг зөрчиж ирсэн гэдгийг албаныхан олон удаа хэлж, сануулж байв.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Хуулийн баг 30 жилийн маргаанд гуравхсан сарын дотор цэг тавьж чадсан юм. Өөрөөр хэлбэл, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г нийслэл өөрийн өмчлөлдөө авсан. Одоо засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа төдийгүй үлдсэн газрыг нь газрын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байгаа аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь �##�иваа юм хуулийн хүрээнд ард иргэдийн эрх ашигт нийцсэн байх ёстой Манай хотын удирдлагууд энэ т�##� дээр маш сайн ажиллаж байгаа
Хот эзэнтэй юм билээ
ЦҮНХ БАРИГЧ НАРТ НЭГ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭВ. ЭЦЭСТ НЬ ТАТААСЫН МӨНГИЙГ НЬ АРД ТҮМЭН ТӨЛДӨГ
Yostoi shaaaaalaaaada
Бас нэг чиг зүггүй тэнтгэр авгай нэмэгджээ. Татвар төлөгчид тэжээж дийлэхнүү. Рио тинтогийн л тавиулшдээ
Юун тэнтгэр хөөрхөн л хүүхэн байна ш дээ
Маш сайн ажиллаж байгаа. Маш өндөр боловсролтой эмэгтэй. Амжилт.
Хүзүүгүй Элбэгдоржийн ойрын хамаатан байх нь ээ, нугдайчаад адилхан л юм бна.
Ur huuhduudtei huuhen ajliin hiilge
ХОТ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА , ХЭДЭН ХОНОГООР ҮРГЭЛЖИЛДЭГ БАЙСАН ЗАМ ЗАСВАРЫГ ХЭДХЭН ЦАГТ ЗАСДАГ БОЛЖЭЭ . БАЯР ХҮРГЬЕ ...
бүлцэн ху жаа амарбаясг�##�ангийн авгай гэнэ лээ номинчимэг гээч. нөхөрийх нь нүүрсний хулгайгаас олсон мөнгө багадаад одоо гишүүн болж бүүр их нүүрс ш*** юм биздээ тэгээд
Тийм учраас мантар
Юун мантгар авгай гэж вэ нүдэндээ давхраа хийлгэж, нүүрэндээ гел шахуулаагүй байгаагаараа цэвэр цэмцгэр л эмэгтэй бнашдэ . Ийм боловсон боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүд гараад ирүүл сайнсан.
Оргигоороо байгаа юмуу бүх юм нь.сайхан төрсөн нь түүний буруу биш байхаа.хүзүү мүзүү тэнгэр минь гэр ямар хамаа байна гахацхүү түүний мэдлэг толгой энэ улсад хэрэгтэй шүү оркуудаа...
Ёстой мундаг боловсролтой, сэтгэл гарган ажилладаг, сайхан эмэгтэй байна лээ. Итгэж байна, дэмжиж байна. Ийм л хүмүүсийг гаргах хэрэгтэй байна.