Эрчүүд ээ, айгаагүй л бол бүсгүйчүүдтэй жендерийн мэдрэмжтэй өрсөлд

Жендерийн мэдрэмжтэй байх бол өнөө цагт баримтлах ёс зүйн нэн чухал критер. Олон улсын хэмжээнд уриалж, зөв хандлагыг хэвшүүлэх хамтын ажиллагаа нэн идэвхтэй өрнөсөөр байна. Кино, контент гээд бүх чиглэлд л жендерийн мэдрэмжтэй байх шалгуур тавигдах болов.
Үүний цаана маш энгийн: Хүнийг ер хүйсийн онцлог шинж чанарт нь тулгуурлаж, ялгаварлаж болохгүй тухай л ойлголт бий. Нөгөө талаар, эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг ижилхэн шаардлага тавих, тэгш боломж олгох талаар юм.
Нэг үеэ бодвол улс төрийн намууд эмэгтэй кандидатад боломж олгохыг чухалчилдаг болчихлоо. Сонгуулийн тухай хуулиа ч энэ чиглэлд өөрчилж, квотын босгыг дээшлүүлж өгсөн. Энэ жил ер нь эмэгтэй горилогчид мэдлэг боловсролоор ч, аливаад хандах хандлагаар ч эрчүүдтэй ана мана үзэлцэх, эерэг бөгөөд шударга имижтэй байна.
Харин өрсөлдөөн шударга байх тухай дараагийн асуудал яригдана. Эмэгтэйчүүдийг гараан дээр нь тодорхой хэмжээнд дэмжчихлээ. Одоо цаашид яах вэ. Өрсөлдөж болно. Үүний тулд бас "дайрна".
Нэг хэсэгтээ өрсөлдөгчөө харлуулах бохир так тикаас монголчууд ангижрахгүй нь дамжиггүй. Гэхдээ энэ нь адаглаад жендерийн мэдрэмжтэй байх шаардлагатай байна.
Эрэгтэй хүнийг бол ажил үйлсээр нь ярьж, хэлэлцээд байдаг. Эмэгтэй хүнийг ахуйн хүрээний асуудалд уяж, түүгээр үнэлэх гээд үзчихдэг. Энд л жендерийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхсан, хуучинсаг хандлага "ажиллаж" байгаа юм.
Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг ил цагаан гүтгэв. Бөх залуутай амрагийн харилцаатай болсон, энэ нь камерын бичлэгт үлдсэн гэж. Атал нягтлан шалгаж үзвэл тэр нь 2016 онд, Боливид хийгдсэн бичлэг болж таарсан.
Ч.Ундрамын хийсэн ажлаас хариуцлага нэхвэл зүгээр. Бодлого, шийдвэрт нь шүүмжлэлтэй хандаж болмоор. Гэвч эмэгтэй л хүн учраас, амрагийн харилцаа гэдэг сэдвийг л "зохино" гэж үзжээ.
Өмнө нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг бас л коммунист гэж харлуулсан. Уулзалт хийсэн хүмүүс нь өөрсдийн хүслээр, улаан өнгийн хувцсаар жигдэрсэн л байж таарч. "Та нар яагаад ижил хувцас өмчихсөн юм. Би хамт зургаа даруулж чадахгүй нь. Солиод ир" гэж хэлж болохгүй шүү дээ. Гэтэл "Улаан хувцсаар жигдрэхийг шаарджээ" гээд л сэвсэн. Өнөөдөр тийм бүдүүлэг захиргаадалт хаана ч байх боломжгүй.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгийн тухайд Нью-Йорк, Английн хуулиар зөвлөгөө эрх авсан, Монголдоо өдрийн од шиг цөөн боловсон хүчин. Түүний карьер, боловсролын байдал супер. Ажил хэрэгч, хурдтай нь НЗД-ын орлогчоор томилогдоод хагас жил ч болоогүй байхдаа хийсэн ажлуудаар нь батлагдаж байна. Авчиг дахиад л эмэгтэй хүн гэдэг имижээр, тэр бүгдийг нь бүдгэрүүлж, дарахыг оролдож байх.
Ер нь эмэгтэй хүн болохоор л амрагийн явдал, тогоо шанага, гадаад үзэмж, өмссөн зүүсэн зэрэг сэдэвт холбож, түүнийгээ өрсөлдөөн гэж нэрлэх бол бид жендерийн мэдрэмж гэдгийг ойлгоогүй л гэсэн үг. Атал төрийн гурван өндөрлөг бодлогоор, тус тусын инститүцдээ жендерийн тэгш байдалд анхаарч байна. Олон улсын өмнө ч үүрэг хүлээж байна.
Цаг үеэ дагаад илүү өндөр боловсролтой, цэгцтэй, гар хурдан, толгой сэргэлэн шинэ үеийн эмэгтэйчүүд бэлтгэгдсэн. Боловсролоо, сурсан мэдсэнээ, өөрийн туршлага, авьяас чадварыг нийгэмд тустай зориулахад нь эрчүүд хийгээд олон нийт дэмжих ёстой. Нэг үгээр эрчүүдтэй яг адилхан нөхцөлөөр дэмжиж, мөн адил нөхцөлөөр шүүмжилдэг болох л бидэнд үгүйлэгдэж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа блаавгай нар л байна шт
Хөдөөнийх гэхээр уул ус, адуу мал дуулах ёстой юм уу гэдэг шиг, эмэгтэй хүн гэхээр л хувийн байдал ор хөнжил рүү нь дайрч болохгүй л дээ.
Болормаа , Ундармаа хоер хэрэггүй дээ. Нэг нь МАН намын ховд дохь тавиул нөгөөх нь ёс зуртахуунгүй хүмүүс .Тэгээд МАН 8 жилд юу хийв гэдэг асуудал байна Хайран 8 жил .Ажил хийвэл ихийг бүтээх хугацаа .Даанч ПОПУЛИЗМ хийсээр өнгөрөөв .МАН мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилладаг нам .Тэгэхээр МАНын гишүүнийг сонгочихоод үлгэр сонсох хэрэггүй л байхаа даа Энэ хоер сонгогдчихоод мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй дахиад 4 жил алдана .Хэрэггүй дээ
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хүрэлсүхийг хүлээж авч байгаа байдлаас нь эхлээд Болормаа бол дарга нарт долигнуур, доошоо ширүүн, амьдрал мэддэггүй нь харагдсан. Ундрам бол гэртээ эрэгтэй хүн авч ирдэгээс нь болж нөхөр нь салсан, Тэр байдлаас нь болж хүүхдүүд нь түүнд гомдсон. Ээжийгээ хүндлэхгүй дэргэд нь хүүхдээ гэрээсээ хөөж, зодож байгааг бүгд харсан. Ийм худалч, албан тушаалын төлөө амьдралаа гэр бүээ үр хүүхдээ зольж чадах ийм хүмүүстөрд гарвал чкамайг нрхрй шиг ч үзэхгүй.
Яахавдээ тэгж л байг угаасаа энэ 3 сонгогдоно дөө
Номинчимэг бол дэмжихгүй шүү. Жинхэнэ коммунизм ханхалсан эмэгтэй. Ундармаа бас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бичлэгийг харсан. Болормааг мэдэхгүй болхоор дэмжих дэмжихгүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ миний тойрог биш учраас хамаа байхгүй биз.
Мэдлэг боловсролыг нь л ашиглахад ор хөнжлийн асуудал нь хамааралтай байдаг улс манайх л байдаг байх даа
Хүн гэдэг амьтан ухамсар оюун санаа талаасаа тухайн нийгмийн бүтээгдэхүүн боловч биологийн бүтэц талаасаа байгалийн бодь гал байгалийн бүтээгдэхүүн тул тэр ор хөнжилийн асуудлыг Нийгмийн асуудалтай нь бүү хольж хутга .
Гарчигийг нь харааад нээрээ л тэгэж болдоггүй юм уу гэж бодмоор гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс арай илүү хол нүүж чадна даа угнь
айхгүй үзээд байх хэрэгтэй эрэгтэй гишүүд л байлдаж тоглоод байгаам биш үү
Шударга бай шударга бай
Явцгүй юмнууд л нэгнийгээ малтаж байгаа биз
Дугарах чадалтай болох л хэрэгтэй байна даа
Хүмүүсийн сэтгэгдэл арай биш ээ
Хатан ухаааныг эрчүүд яаж гүйцэх билээ
Угнь эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү нахуур чин сэтгэлээсээ хандана даа. Эх хүн гэдэг шал өөр л дөө
Эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмэхгүй гэж үзэж байгаа юм байна лдаа
зүгээр өрсөлдөж чадахгүй байгаа юм байлгүйдээ
Эрэгтэй гишүүдийнхээ булхай бузрыг нь дэлгэж тавь
Үнэхээрийн бүтэхгүй нөхдүүдийн дунд орох гэж байгаа нь харагдаж байгаа биз
Балай авгайчууд. Дахиад л жендер энэ тэр гээд л солиорох юм.
Тоохгүй орхичих өө наадуул чинь хавчиж лд байхгүй юу
Хууль тогтоогчид нь өөрсдөө эхлээд жендерийн эрх тэгш байдлыг хангаад сурчих хэрэгтэй
МАН -ын гэрбүлээ үймүүлэгч ал нь загатнасан өмхий хар алнуундтай өрсөлдөх гэж үү?
МАН-ын царай муутай завхай гишийнүүд маш муухай үлгэр жишээг нийгэмд үзүүлж байна. Мантуу Хүрэнсүг материал голохгүй нүх ; байвал балбадаг зангаас болж байгаа. Хүрэнсүг өөрөө Сү батболдын хошного болчихсон тууж явна шүү.
Хүйсээрээ түрий барьж эмэгтэй болохоор л бла бла гэхээ болио. Өөрсдөө жаахан ухаантай байж ёс зүйтэй бай
Энэ нар танөй сайтад хэдийг төлөх үү
Ymar negen baidalaar emegtei hvn eej hvn ehner hvn bolon gedeg bol emegtei hvn shig eej hvn shig ehner hvn shig baihiig Helen manai uls tor gejiigaa emegtei hvmvvs dotor vnendee emegtei hvn shig eej hvn shig ehner hvn shig hvn vnendee alga ( arhi tamhi seks 3 hergelee shvv geed toriin ordond ) suujiin gedeg baih esgvi zvvl nohroo huuraad oor ertei yu yajiigaa emegtei ard tvmend zvtgej chadhuu hvvhdee tegej zodoj baigaa eej hvvhdiin toloo zob bodlog gargahuu tord erchvvl deer shvv
Эмэгтэйчүүдээ дэмжих нь зөв шүү. Дандаа өндөр боловсролтой хүмүүс байна. Тэдний ор хөнжилрүү өнгийх хэрэггүй. Яадаг юм таашаал аваа л биз тэр сонин биш. Чадварыг үнэлэх ёстой. Мундаг эмэгтэйчүүд олон байна. УИХ гишүүн Одонтуяа, Булгантуяа, Номин сайд, дэд сайд Солонго, Мөнгөнчимэг, сайд Батцэцэг, Ховдын Болормаа, Хэнтийн Пүрэвхатан, Хотын дэд Номинчимэг, гишүүс асан Нарантуяа…гэх мэт олон эмэгтэйчүүд байна. Тэднийг дэмжих ёстой юм.
Эюөөрсдөө олигтойхон ёс суртахуунтай байгаач. Гэрээ ч цэгцэлж чадахгүй байж төр сандайлах санаатай
orsoldoh jenderiin medremj orsoldoon oor
Болороо даргаа эх нь юм бол тэр хар хүүхдээ дэргэдээ авчир. 2 т хүүрэнсүгийн алхсан дрожин дээгүүр бүх сонгогчидоо алхуулаад санал өгүүл, тэгвэл чамайг гаргая ойсоон
Өнөө үед Эмэгтэйчүүд л ажлыг авч явж байгаа ш дээ, Монгол эмэгтэйчүүд мундаг шүү. Номинчимэг даргын хийж бүтээсэн зүйл таалагдаж байгаа, талархаж байна, Амжилт хүсье.
Болормаа Номинчимэг 2ыг бас яагаад дэвслээд унав аа