З.Баянсэлэнгийг шүүх хурал хаалттай болж байна
Өнөөдөр /2019.11.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг шүүх хурал эхэлж, хаалттай үргэлжилж байна. Тэрбээр дөнгөж сая шүүх танхимд ирлээ.
Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж "Бэрэн групп ” ХХК-ийн барьсан "Хангай ” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр шүүж буй юм.
Өнөөдрийн шүүх хурлыг хүртэл З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан бөгөөд энэ хугацаанд түүний дүү нас барж, ажил явдалд нь оролцохоор батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байдаг.
Яг одоо хаалттай болж буй шүүх хурлын гадна МАХН-ын гишүүд эсэргүүцлийн үгс бүхий самбартайгаар жагсаал зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын хууль хүчнийхэн гэж ичиж үхмээр юм