Улс төрийн мэдээ

Нас барсан хүүхдийг оруулан тооцох болсон хуулиар 10395 ээж одонгоо нөхөж авна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэж байна.

Үүнээс онцлоход, тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоогийн хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн эхэд “Эхийн алдар I, II” одон олгодог. Ингэхдээ "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж заасан.

Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Гэвч бага хүүхэд нь нэг нас хүрэхэд аль нэг хүүхэд нь нас барсан байвал “Эхийн алдар” одон олгох шаардлагыг хангахгүй гэж үздэг.

Тиймээс иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” хэмээн заажээ. 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг

Үр хөндүүлсэн эх /үнэндээ бол алуурчин /нөхөж одон авах юм уу?

Зочин
Зочин

Баттулга л баахан авгайчуулд одонгий нь өөрийн гар аар зүүж өгч бсан, шанд нь бүгдий нь нэг нэг юу яагаа биз, хөгтэйхэн л гар даа, көөркөс.

Цогяг
Цогяг

Хү сү ч ялгаагүй үнсээд .тэврээд л байгаа харагддаг шүү.яасан гэж ойлгох вэ?

Зочин
Зочин

Одон ч яах вэ. Эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гарахад 4 дээш хүүхэд гаргасан эхчүүдэд нэмэгдэл тэтгэвэр өгдөг. 1 бай 4 ч бай адилхан хүүхэд ш дээ. Тэтгэвэр дээр хүүхдийн тоогоор нь нэмэгдэл өгч яагаад болохгүй гэж.

Зочин
Зочин

Тэнэгтэж өгөх юмаа!!Зулбаснаа бас оруул!Эх юм бол үрээ төрүүлээд,асарч хамгаалж энх тунх өсгөх үүрэгтэй биз дэн!!!?

Мөнгөнчимэг
Мөнгөнчимэг

Нас барсан хүүх;эд ой хүрээгүй байсан ч одонгийн матирал бүрдүүлнэ гэж ойлгож болхуу

Зочин
Зочин

Ккк удахгүй үр хөндүүлсэн тоогоор нь одон олгох нээ энэ төр ч гэж дээ нохойн баас болж дэээ кккк

Зочин
Зочин

Сонгуулиа гэж

Зочин
Зочин

Ялгаа байгаа юм уу 1 нас хүртэл 4 хүүхэд хамт байсан гэж хэвээрээ л байна хүүхэд нь заатай төрсөн 4 хамт байгаагүй том болоод өнгөрсөн хүүхдэдтэй хүмүүс байгаа ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button