Р.Базарт хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо

Яллагдагч Р.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Р.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих саналыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Шүүх прокуророос гаргасан санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч Р.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Мөн тус шүүхийн яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчинтэй байх тул прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Хэргийг сануулахад, "Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг компаниудад нь нэгжлэг хийж, холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбоотой баримт материалуудыг хураан авсан.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чадахгүй ш.дээ хулгайч нараа ингээд тавиад явуулна энгийн иргэнийг бол хаалга тас цоож дан тэгээд гүйцээ
Нөгөө хонгилын шүүгчид байсан цагт ийм хулгайч нар ял шийтгэлээ авахгүй ээ тэр ойлгомжтой
удамын чинь нутаг усны эзэд түшнээ хө
Өө тэгэлгүй яахав, хөөрхийг толгойг нь илээд явуулчих.Ачийг чинь хариулна шүү, шүүгч нараа.