Намууд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулна

2024 оны тавдугаар сарын 20 даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: ЭХЭМҮТ-д:”Хүүхдийн хорт хавдараас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ"-ын 6 орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.
11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" Үндэсний музейд болно.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
10.00 цагт: Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.
11.00 цаг: Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.
11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шүүхийг шүүе" хэлэлцүүлэг зохион байгуулна.
12.00 цагт: “Зөв найзууд” ТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье” мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Ерөнхийлөгч асан Элбэгдорж, АН-ын дарга Гантөмөр, тэргүүн дэд дарга Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.
Мөн Сонгуулийн тухай хуулиар, тавдугаар сарын 20-ны дотор улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тиймээс өнөөдөр /2024.05.20/ намууд нэр дэвшигчдээ тодруулах хуралдаан товлосон.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдхээн хоноод сонгууль болох гэж байхад намынхаа шинэ хуучин удирдлагыг хөөх зайлуулах яриа гаргаж байгаа нь яав ч эрүүл бус, Женкогийн тэнэг улс төр л явж байна гэж харагдаж бна доо, хө хө хө ха ха ха хи хи хи хо хо хо.....