Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нарын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзаж, ялыг хэвээр үлдээв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ч.Отгочулуу, түүний өмгөөлөгч Б.Баяраа болон хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу шүүгдэгч Н.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус бүр “нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох” ялыг эдлүүлэхээр болж байна гэж УДШ-ээс мэдээллээ.
Сануулахад, Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Отгочулууг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөн их толгойг нь илэх юм. Даварсан хулгайчууд
МИНИЙ ХОЁР ДҮҮ НААНААСАА ДАМЖАА АХИНАА БИТГИЙ ГОНГИНООД БАЙ АЦНУУДАА БАЙХ ГАЗАР ЧИНЬ НААДАХ ЧИНЬ АРААС ЧИНЬ ХЭРЭГ ХАМУУДЫГ ЧИНЬ ЧИХЭЭД ӨГЧИХНӨӨ ШОРОН ГАЛ ХАМУУД ЖАНГАА ШААГААД ХЭВВТЖИЙДАА
Муу хулгайч урвагч луйварчдыг шоронд хатаавал таарна.
Эд нар яасан ч гэж гомдоллодог юм
Ичиж үхээсэй энэ нам дагасан өлөн хулгаач авил
Авилгачдад ямар бага ял оноодог юм бэ. Их хэмжээний хохирол учруулсан байхад 2 жил эсвэл торгох арай юмаа. 3 үхэр хулгайлаад 10 жил таслагдсан хүмүүс байгаа шдээ. МАН АН битгий сонгоо ард түмээн
гэр бүлээр нь хүйс тэмтэрдэг болсон цагт л хөгжинө.
Шоронгоос гишүүн байсан урвагч дэвших хүн шүүхч нар өөрчлэх зөв байлгах хэрэгтэй.