Улс төрийн мэдээ

Ж.Энхбаяр: Намайг УИХ-д орох шаардлагатай гэж намаас үзсэн тул өрсөлдөөнд орж байна

Өнөөдрөөр /2024.05.20/ улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа дуусгавар болж, нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "МАН намын дотоод ардчиллаа хангаад УИХ-д сонгох, сонгогдох боломжийг гишүүддээ нээсэн. Үүний дагуу дотоод сунгаа хоёр сар гаруй хугацаанд улс орны хэмжээнд явагдаад дууслаа. Намаараа дамжаад бүх гишүүдээсээ урьдчилсан санал хураалт рейтэнг тогтоолоо. Мөн улс орны хэмжээний судалгаанууд бас хийгдсэн. Одоо үүнийгээ баталгаажуулаад намын УЗ хуралдаад, бага хурлаар асуудлаа оруулна даа.

Би төвийн бүс буюу 5-р тойрогт Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн бүсэд өрсөлдөх хүсэлтээ өгсөн. Өөрийн хийж ирсэн ажил, цаашид хийх намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгасан гол гол заалтыг хэрэгжүүлэхэд төвийн бүс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Монголын хүн амын дийлэнх буюу 2 сая хүн ам энэ бүсэд оршдог. Давуу тал ихтэй төвийн бүс өөрөө монгол улсын хөгжлийн төв болж байна. Улс орны ирээдүйн хувь заяа эндээс шалтгаална. Зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Намаас та энэ бүсэд өөрийгөө танилцуулаад ажилла гэж санал тавьсны дагуу ажиллаад ирлээ. Судалгааны дүнгүүд эцэслээд гарсан байхаа гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс 4-5 хүн УИХ-д нэр дэвшинэ. Миний хувьд 2020 оноос төрийн тусгай албанд шилжиж ажилласан. ҮАБ-ын нарийн бичгийн дарга улс төрийн намаасаа түдгэлзсэн. Сая хуульд нийцүүлэн 2024 оны нэгдүгээр сараас МУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдож улс төрийн албан тушаалтай болж, намын гишүүнчлэлээ сэргээсэн. Тэгээд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд улс төрийн албан тушаалтнууд байдаг. Тэгэхээрээ багаар бодоход миний мэдэж байгаагаар 4-5 хүн саналаа илэрхийлээд тойргууд дээр ажиллаж байгаа.

ЖДҮ-ийн зээл арваад жилийн өмнөх асуудал. Тухайн үедээ энэ асуудал цэгцрээд дуусаад ямар нэгэн өр төлбөр байхгүйгээр ажил хаасан. Миний бие УИХ-д гурван удаа сонгогдож, 12 жил ажилласан. Ингэхдээ ҮАБ, батлан хамгаалах салбар, гадаад бодлого дээр мэргэшин ажиллаж маш том багц хуулиудыг шинэчилж дууссан байсан. Тэр үедээ баталсан хуулийн хэрэгжилт дээр ажиллах санал байсан. Тэгээд ерөнхийлөгчтэй хамт үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга буюу тусгай албадын үйл ажиллагааг сайжруулах, баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэх чиглэлээр ажиллалаа. Одоо дахин УИХ-д орж, эрхзүйн орчныг боловсронгуй болгох УИХ-д ажиллах шаардлага байна гэж намаас үзсэн тул улс төрийн өрсөлдөөнд орж байна.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, УИХ гишүүний албан тушаалыг том жижиг гэж ярихад зохимжгүй. ҮАБЗ-ийн НБД гэдэг бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа чиглүүлнэ, бодлогыг нь зангидна. Энд ажиллаад ирснийх энэ салбарт дахин өөрчлөлт шаардлагатай байна. Эрхзүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энэ үүднээс би УИХ-д өрсөлдье гэж байгаа юм.

Тусгай сангуудтай улс төрийн өнцгөөр янз бүрээр холбосон. Миний хувьд ямар ч өр шир байхгүй ээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө бас заавал ч үгүй уих-д сууж байх шаардлагатай хүний шинэ төрөл байдаг болсон юм байх даа

Зочин
Зочин

Энэ шуналын тулам, хөгшин өвгөнийг арай сонгохгүй байх аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Sain gishuun

Зочин
Зочин

боловсролгүй хулгайч Жадамбаагийн энэ ЖДҮ-ийн сангийн хулгайч хүүгээр төр яах гээ юм бол. Оосын баахан хөрөнгийг улсад тушаалгүй хувьдаа завшаад үйлийн үрээрээ тонилсон хулгайч Жадамбаагийн хжлгайч хүүгээр төр дутуу юу

Зочин
Зочин

та зайлна уу

Зочин
Зочин

Тэнэгтээд ЖДҮ. Хөгжлмйэ банк, нүүрсчидээ сонгов . Амташсан хэрээ 13 дахинаа гэж

Иргэн
Иргэн

10 жилийн өмнө хулгай хийсэн бол хулгайч биш гэх юм бөйна л даа

Зочин
Зочин

ene huniig demjij bolohgui. zaluu shunaliin dev

Зочин
Зочин

MAN tegej tenegtehgui bailgui dee.

Ганаа
Ганаа

Хамгийн сайн төрд бэлтгэгдсэн хүн гэж харж байна. УИХ -д гараад юу хийхээ маш сайн мэднэ, Цаг хунацаа алдахгүй. Ялангуяа төрийн бодлого боловсруулах, аль ч салбарын хууль тогтоомжийн шинэчлэлтийг хийх, орон нутгийн төлөөллийг хангах чиглэлээр маш сайн ажиллана гэж харж байна. Амжилт хүсэе.

Зочин
Зочин
Reply to  Ганаа

Зайлаа. Энэ олон жил болоход хийж байхгүй яасан юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Thanks Ganaaa chamd bas amjilt husey

Холбоотой мэдээ

Back to top button