Нийгэм мэдээ

Инфографик: Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн 30 хувь нь уул уурхайд ажиллаж байна

Манай Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах цахим виз олгож байгаа билээ.

Сүүлийн үед зарим улсын  иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах, уригч аж ахуйн нэгж байгууллагууд цахим визээр орж ирсэн гадаадын иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулах зөрчил нэмэгдэж байна.

Зарим нэгэн тоон мэдээллийг дурдахад, Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз олгожээ. Мөн 28 улсын 7233 иргэнд цахим виз олгосон байна. Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2275 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1361 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 782 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

ҮСХ-ны мэдээллээр, энэ оны эхний улирлын байдлаар манай улсад 99 орны 5.7 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 0.3 (5.1 хувиар) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.8 (45.6 хувиар) мянган хүнээр өсжээ. Хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн:

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 17961 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 7477 иргэнд утсаар, 702 иргэнд биечлэн, 84 иргэнд цахимаар, нийт 8263 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. 

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 хувь), 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65 (1.1 хувь) байна.

Гадаадын иргэд манай улсад хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Тэдгээрийн 2.9 (50.0 хувь) мянга нь Улаанбаатарт, 1.7 (30.4 хувь) мянга нь төвийн бүсэд, 0.7 (13.0 хувь) мянга нь зүүн бүсэд, 213 (3.7 хувь) нь хангайн бүсэд, 166 (2.9 хувь) нь баруун бүсэд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button