Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн хамгийн өндөр галзуу хулгана нэг өдөр ажиллаад хаажээ

Дэлхийн хамгийн өндөр галзуу хулгана АНУ-ын Нью-Жерси мужид байрладаг. “Kingda Ka” нэртэй тус галзуу хулганын хамгийн өндөр цэг нь 120 метр хүрдэг аж.

Тэгвэл Их Британийн Суррей бүсийн Чертси тосгонд байрладаг “Thorpe Park”-д “Hyperia” нэртэй галзуу хулгана баасан гарагт /2024.05.24/ нээлтээ хийсэн байна.

Тус галзуу хулгана нь 72 метр өндөр, 130 км/цаг хурдлах чадалтай Их Британийн хамгийн өндөр бас хурдан галзуу хулгана юм.

Гэвч нээлтээ хийснээсээ нэг өдрийн дараа “Thorpe Park” галзуу хулганын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Тус парк мэдэгдэл хийхдээ “Урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас 5- сарын 26-наас 5-р сарын 29-ний хооронд Hyperia-г ажиллуулах боломжгүй боллоо” гэжээ.

 Мөн “Үйлчлүүлэгчдийнхээ урмыг хугалсанд хүлцэл өчье. Бид Hyperia-г хурдан нээхээр ажиллаж байна” хэмээсэн юм.

Галзуу хулганын үйл ажиллагааг түр зогсоож буй хугацаанд тасалбараа урьдчилж захиалсан байсан хүмүүст өөр өдөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх өгнө гэж “Thorpe Park” мэдэгджээ.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button